19:00 ЦАГ: Нэмэлт санал хураалтын ирц 44 хувийг давлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 16

УИХ-ын Хэнтий аймгийн 18 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-нд зохион байгуулсан.

Гэвч ирц 50%+1 хүрээгүй учраас өнөөдөр /2021.10.16/ нэмэлт санал хураалтыг зохион байгуулж байна. Энэ удаагийн УИХ-ын нөхөн сонгуульд найман нам, нэг эвсэл, гурван бие даагч өрсөлдөж байгаа.

Нөхөн сонгуулийн эхний удаагийн санал хураалтаар МАН-аас нэр дэвшсэн Э.Батшугар, Идэрбат нар урьдчилсан байдлаар хамгийн олон саналыг авсан билээ. 

Одоогоор буюу 19:00 цагийн байдлаар СХД-ийн ирц 46,61 хувьтай байгаа бол Хэнтийд 44,47 хувьд хүрчээ. 
 

НЭР ДЭВШИГЧИД

18 дугаар тойрог


Монгол ардын намаас Цагаанхүүгийн ИДЭРБАТ

Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР

Иргэний зориг ногоон намаас Алтанхуягийн БАРХҮҮ

Ард түмний олонхийн засаглал намаас Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Дамбадондогийн БААТАРЖАВ

Бие даан нэр дэвшигч Магнайбаярын ЧИНГИСХААН


28 дугаар тойрог
 

Монгол ардын намаас Энхбаярын БАТШУГАР

Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ

Иргэний зориг ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА

"Зөв хүн Электорат эвсэл"-ээс Бадрахын НАЙДАЛАА

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ

Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР

Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ

Ард түмний олонхийн засаглал намаас Алтанцэцэгийн БАТДОРЖ

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА

Бие даан нэр дэвшигч Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top