ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 25

Өнөөдөр 2021.05.25. Билгийн тооллын 14. Монгол эх оронд маань нар 05 цаг 03 минутад мандлаа, 20 цаг 36 минутад жаргана.

Улаанбаатар хотод бага зэргийн бороотой. Өдөртөө 12 хэм, шөнөдөө 4 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Аргентинд Тавдугаар сарын хувьсгалын өдөр, Иорданд Тусгаар тогтнолын баяр, ОХУ-д Хэл судлаачдын өдөр, Суданд Хувьсгалын баяр, Туркменистанд Ашхабадын өдөр, Украинд Киев хотын өдөр.

Энэ өдөр Америкийн кино зохиолч Боб Гейл, ОХУ-ын дуучин Кристина Орбакайте, Германы “Scorpions” хамтлагийн гоцлол дуучин Клаус Майне, Аргентины зохион бүтээгч Аугусто Сикаре, Америкийн жүжигчин Конни Селлекка зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1915: Гурван улсын Хиагтын гэрээг Их дундад иргэн улс, Их Орос улс, Монгол Улс нийлэн хэлэлцэж, бүрэн эрх барих тусгай элчин нарыг тус тус томилон гаргахаар болжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1521: Ромын эзэнт гүрний хаан V Чарльз Мартин Лютерийг тэрс үзэлтэн гэж зарлажээ.

1833: Чили улс Үндсэн хуулиа соёрхон баталж, тусгаар тогтносноо нийтэд тунхагласан.

1963: Этиоп улсын нийслэл Аддис Абеба хотод Африкийн нэгдсэн холбоо байгуулагджээ.

2009: БНАСАУ газар дор 20 килотонн хүчтэй цөмийн туршилт хийсэн байна.

2011: Америкт 25 жил үргэлжилсэн алдарт “Опра Уинфри шоу” албан ёсоор сүүлчийн дугаараа гаргасан.

Энэ өдөр үс засуулвал эд мал арвидна.

Эл өдөр үхэр, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг хийх, буг дарах, газрын ам бооход сайн. Харин улаа гаргах, хиншүү хярвас тавих, мод суулгах, байшингийн суурь тавихад тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
humuus(103.26.194.243) 2025 оны 03 сарын 13

dulmada chi halhin atman bolzododn duudjnaa.alad bulaad ugnuu huure chi uhtel bolosn obchono doo.ene harna dahij inegj halh nutag buzarlasan kirhig atman bolohgui ee.halh atman tsagdaa shuh helehgui ee. shud uzene tulan bono tulaani duudlaga hichintei.

1  |  0
humuus buleg(103.26.194.243) 2025 оны 03 сарын 13

halh nutag ujgirsan atman buleg zodon suulde aldarjab moron barshuu togoldor narig zodond dudad ireegui aimhai jinegre joombor hocho abaa.suherdene halh atman minee neg nudarga zoruuled zodoldod atmana shalgaruulna.ene suherdene olzbo ih aimhai dandaa ohin joohon huuhed deremdene.ene halh nutagt hulih amtnai oshoo udaan urgeljilnee.

1  |  0
humuus(103.26.194.243) 2025 оны 03 сарын 13

halh yagad nadgui halh atman suudin bee.aldarjaba chono inemseglele junai sorolt zolboo zamilan saruul dulada zodon duudsan shuu duudjinaa.atman hun shig abil daa shuuh tsagdaa gomdoll odo yutsin jatsin bee.halh nutga japan kore ard chi zahirahgui ee chi hododni zobi.

1  |  0
zochin(103.26.194.243) 2025 оны 03 сарын 13

halh nutag atman bolno gebel tualladah hergetei dee. ehled aldarjab odon duudsan ireegui aisan hulchgar muu jombor shuu.halh nutag amtnauda moron chono aldarjaba barhuu dalhaa moojig monhdol dulmad aa tulaan bolno zodoon bolno hen dilehe uzen chi ehelsen shuu.

1  |  0
Top