Өнөөдөр 2021.05.24. Билгийн тооллын 13. Монгол эх оронд маань нар 05 цаг 04 минутад мандлаа, 20 цаг 34 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 9 хэм, шөнөдөө -3 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Энэ өдөр Их Британийн жүжигчин, Оскарын шагналт Жим Бродбент, жүжигчин Альфред Молина, Кристин Скотт Томас, Японы найруулагч Синъитиро Ватанабэ, Францын хөлбөмбөгчин, жүжигчин Эрик Кантона, Украины дуучин, “Eurovision 2004”-ийн ялагч Руслана зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:
1949 оны энэ өдөр БНМАУ, Албани улсын хооронд дипломат харилцаа тогтоожээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1844 оны энэ өдөр дэлхийд анх удаагаа цахилгаан мэдээ илгээжээ. Цахилгааныг Вашингтоноос Балтимор руу илгээж байв.
1925 оны энэ өдөр Оросын алдарт “Комсомольская правда” сонины анхны дугаар хэвлэгджээ.
1950 оны энэ өдөр алдарт жүжигчин Ингрид Бергман, найруулагч Роберто Росселлини нарын хурим болов.
1956 оны энэ өдөр Швейцарын Луганод “Eurovision” дууны тэмцээн анх удаагаа зохион байгуулагдсан.
1969 оны энэ өдөр “The Beatles” хамтлагийн “Get Back” дуу тав дахь долоо хоногтоо Америкийн хит парадыг тэргүүлжээ.
1993 оны энэ өдөр Эритрей улс Этиопоос тусгаар тогтножээ.
Энэ өдөр үс засуулвал жаргал ирнэ.
Эл өдөр хулгана, луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Харин хувцас эсгэх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.
Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )