Өнөөдөр 2021.05.21. Билгийн тооллын 9. Монгол эх оронд маань нар 05 цаг 07 минутад мандлаа, 20 цаг 31 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 24 хэм, шөнөдөө 11 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн яриа хэлэлцээ, хөгжлийн төлөөх соёлын олон янз байдлын өдөр. Унгарт энэ өдөр Цэрэг, эх орончдын өдөр бол Чилид Тэнгисийн цэргийн өдөр, Энэтхэгт Терроризмын эсрэг тэмцлийн өдөр, Черногорт Тусгаар тогтнолын өдөр юм.
Өнөөдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Америкийн жүжигчин Ник Кассаветис, Словакийн анхны сансрын нисэгч Иван Белла, Америкийн жүжигчин Файруза Балк, Норвегийн биатлонч, Олимпын аварга, дэлхийн хоёр удаагийн аварга Тирил Экхофф зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1981 оны энэ өдөр БНМАУ, БНХАУ-ын Засгийн газрын хооронд тус онд харилцан бараа нийлүүлэх протоколд Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ.
2015 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй хэлэлцээ хийж, дипломат паспорт эзэмшигч иргэдийг визээс чөлөөлж, энгийн паспортод олон удаагийн виз олгодог болгохоор шийдвэрлэв.
Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1851 оны энэ өдөр Австралид анх удаагаа алт олджээ.
1864 оны энэ өдөр Орос-Черкессийн дайн дуусчээ.
1881 оны энэ өдөр Клара Бартон Америкийн Улаан загалмай нийгэмлэгийг үүсгэн байгуулсан.
1904 оны энэ өдөр Парист Олон улсын хөлбөмбөгийн холбоо үүсгэн байгуулагджээ.
1928 оны энэ өдөр Уолт Дисней Микки Маусын зургийг ашиглах давуу эрхийн патент авсан байна.
1945 оны энэ өдөр Сири, Ливан улсууд Францаас тусгаар тогтнож буйгаа зарлажээ.
Энэ өдөр үс засуулвал өвчин өчүүхэн ирнэ.
Эл өдөр үхэр, тахиа жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнүүд элдэв үйлд хянамгай хандаарай. Эл өдөр хууль цааз гаргах, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал, адгуус номхруулах, хараал жатгыг буцаах, газар, лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Харин ургаа мод таслах, газрын ам нээх зэрэгт тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.
Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )