ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 20

Өнөөдөр 2021.05.20. Билгийн тооллын 8. Монгол эх оронд маань нар 05 цаг 08 минутад мандлаа, 20 цаг 30 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 28 хэм, шөнөдөө 9 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн зөгийн өдөр, мөн Дэлхийн хэмжил зүйн өдөр. Камерунд энэ өдөр Нэгдсэн улсыг тунхагласны өдөр бол Саудын Арабд Тусгаар тогтнолын баяр, Украинд Банкны ажилтнуудын өдөр.

Энэ өдөр Чехийн хөлбөмбөгийн хаалгач Петр Чех, Америкийн реп дуучин Баста Раймс, Оскар, Грэммийн шагналт дуучин Шер, Японы Ерөнхий сайд асан Ёшихико Нода, Камеруны нэрт хөлбөмбөгч Рожер Милла зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1873: Загвар зохион бүтээгч Леви Страусс, Жейкоб Дейвис нар цэнхэр жийнсэн өмдний зохиогчийн эрхийг авчээ.

1927: Саудын Араб Их Британиас тусгаар тогтносон.

1970: Мао Зэ Дун Америкийн империализмын эсрэг дэлхийн хувьсгал хийхийг уриалжээ.

2012: Монголын сүмоч Кёкүтэнхо Зуны тэмцээнд түрүүлж, хамгийн ахмад түрүү бөхийн рекордыг тогтоожээ.

2019: Владимир Зеленский Украины Ерөнхийлөгч болсон.

Энэ өдөр үс засуулбал нас уртасна.

Эл өдөр хулгана, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, хонь, нохой жилтнүүд элдэв үйлд хянамгай хандаарай. Эл өдөр буян, номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш, шавьд барилдах, шинэ гэр, байр авах, лус тахихад сайн. Харин гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top