ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 19

Өнөөдөр 2021.05.19. Билгийн тооллын 7. Монгол эх оронд маань нар 05 цаг 09 минутад мандлаа, 20 цаг 28 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 21 хэм, шөнөдөө 5 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Вьетнамд Хо Ши Миний төрсөн өдөр, Данид Бүх нийтийн мөргөлийн өдөр, Финландад дайнд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх өдөр, Украинд улс төрийн хэлмэгдэгсдийг дурсах өдөр.

Өнөөдөр Италийн нэрт хөлбөмбөгч Андреа Пирло, Их Британийн модель, жүжигчин Лили Коул, АНУ-ын сагсан бөмбөгч Кевин Гарнетт, Данийн кино найруулагч Томас Винтерберг зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

2014: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Шанхай хотноо уулзжээ.

Мөн Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь Эрдэнэ зуу хийдэд хулгай орж, долоон ширхэг бурхан алдагдсан байна.

2015: “Саусгоби сэндс” ХХК-иас улсад учруулсан 35.2 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлэх шийдвэрийг эцсийн шатны шүүх хэвээр үлдээжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1911: Дэлхийн хамгийн анхны үндэсний дархан цаазат цэцэрлэг Канад улсад нээгджээ.

1942: Дэлхийн хоёрдугаар дайнд Сувдан эргийн бөмбөгдөлтийн дараа АНУ, Японы тэнгисийн цэргийн хооронд тулаан эхлэв.

1971: ЗХУ-ын хөөргөсөн “Марс 2” хөлөг Ангараг гараг дээр газарджээ.

2018: Их Британийн ханхүү, Сассексын гүн Харри болон Меган Маркл нарын хурим Гэгээн Жоржийн сүмд болов.

Энэ өдөр үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

Эл өдөр хонь, гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнүүд элдэв үйлд хянамгай хандаарай. Эл өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, лус тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суухад сайн. Харин газар хагалах, сэтгэлд сэвтэй газар очих, ус, булгийн эх малтах, нохой худалдаж авахад тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top