Монгол түйрэн, Хятад, Өмнөд Солонгосыг муудалцуулав

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 01

Хятад, Монголын говь цөлөөс ирсэн элсэн шуурга, түйрэн Өмнөд Солонгосыг бүрхээд, хэдэн өдөр өнгөрлөө.

KBS телевизийн мэдээлснээр Пусан, Кванжу, Чхунчхон-Намдо, Чолла-Намдо, Чола-Пукто, Кёнсан-Намдо болон Чэжү арал дээр элсэн шуургатай тэмцэх арга хэмжээ авч байна. Тэнд машины хөдөлгөөнийг хязгаарлаж, 18 нүүрсний цахилгаан станцын ажлыг зогсоожээ.

Харин БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг элсэн шуургыг Хятадаас ирсэн гэж байнга мэдээлж байгаа нь Хятадын эрх баригчдын санаанд нийцсэнгүй.  
 


Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Чжао Лицзянь “Элсэн шуургыг манай улсаас ирсэн гэж мэдээллэж байгаа нь худал мэдээлэл. Байгалийн гамшгийн талаар иргэдэд мэдээлэл өгөхдөө шинжлэх ухаанчаар хандахыг уриалж байна. Энэ шуурга Монголоос үүсэлтэй гэдгийг Монголын Засгийн газар ч хүлээн зөвшөөрсөн. Монголын элсэн шуурга, түйрэн Хятадыг бүрхэж, хохирол учрууллаа гээд бид монголчуудад ямар нэг гомдол тавиагүй байгааг анхаарна уу” гэж мэдэгдлээ.

Удалгүй хоёр орны цахим сүлжээний хэрэглэгчид энэ сэдвээр маргалдаж, эхэллээ. Sina Weibo-д энэ маргаан 340 саяын хандалт авч, 16 мянган сэтгэгдэл бичигдсэн байлаа. Хятадыг муу орон гэж харуулах зорилгоор элсэн шуургыг Хятад гэж нэрлэлээ хэмээн хятадууд уурлаж байгаа бол Өмнөд Солонгост Хятадын цөлжилт дэлхий дахинд хор учруулж байна гэж шүүмжилжээ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(103.57.94.111) 2025 оны 03 сарын 13

5 толгойн акц амжилт олохгүйн л цонпон

1  |  0
хэнд хамаатай юм энэ(202.126.89.179) 2025 оны 03 сарын 13

энд нэг зүйлийг анхааралтай ажвал хятад монгол гэжээ энэ нь цаагуураа хятадын монгол гэж уншигдаж ойгогдхоор гэхүү нэг тийм далд санаатай ч юм шиг тэгээд солонгосчууд хятадын элсэн шуурга гэж хэлэхдээ манай улсыг хятадад хамаатуулсан ч юм шиг ойлгогдхоор бна

1  |  0
zochin(202.126.90.59) 2025 оны 03 сарын 13

Muudaltsaad yaxav ee. Xyatad solongos 2 niileed manaixiig tsuljiltgyi bolgood l ugchix. Asuudal ingeed shiidegdene.

1  |  0
zochin(192.82.68.241) 2025 оны 03 сарын 13

Za odoo Solongos hyatadad suugaa muusain heden oyutniig min elsen shuurgaa avaad zail geed l daramtlaad unah vii dee.Davagdashgui HUCHIN ZUIL iin talaar oilgoltalgaa ene hun turulhtund...

1  |  0
Зочин(203.91.115.38) 2025 оны 03 сарын 13

Ялангуяа БНХАУ-ын Шинжааны асар том цөл гол эх үүсвэр нь мөн бөлгөө. Тэгэхээр Хятадууд энэ тоосыг Монгол руу чихээд нэмэргүй дээ. Манайхаас хэн гэгч нь хүлээн зөвшөөрсөн юм бол. Энэ их том тоос Монголоос гаралтай биш гэдгийг шинжлэх ухаан нотолно. Дэлхийн Цөлжилтийн зургийг хараарай. Тэгээд л ойлгомжтой.

3  |  0
Зочин(203.91.115.38) 2025 оны 03 сарын 13

Сахарын цөлөөс Монголыг нэвт мөн Хятадын нутгийн хойд хэсэг ч бүрэн хамрагдах бүсээс гаралтай түйрэн юм. Энэ бол цөлжилтийн л үзэгдэл. Үүнд дарагдаж балрах нь тавилан юм даа. Уул уурхай ямар ч хамаагүй шүү. Шинжлэх ухаан ойлгодог бол та нарт ийм л юм хэлнэ дээ.

2  |  2
mongoljaalonii(66.181.161.13) 2025 оны 03 сарын 13

teneg so

1  |  0
Zochin(64.119.26.221) 2025 оны 03 сарын 13

Хятадууд манай газар нутгийг хайр найргүй ухаж сүйтгэсний гай мөнөөсөө мөн тэдэнд уул уурхай ашиглах лицензийг замбараагүй олгосон манай хахуульчдийн ч буруу

7  |  0
Засаг(202.179.27.171) 2025 оны 03 сарын 13

Түйрэн Хятадаас гаралтай. Монголд цөлжилт Хятадаас болж үүссэн. Хятадын гангийн үйлдвэрүүдийг коксжсон нүүрсээр хангах гэж өдөр шөнөгүй хүнд даацын машины цуваа тиймээ Ши Жин Пи?

6  |  0
Монгол(66.181.161.105) 2025 оны 03 сарын 13

Монголын элсэн шуурга ч ориг л доо хха

3  |  0
зочин(202.126.89.139) 2025 оны 03 сарын 13

Одоо тэгээд гарсан хохиролыг нь манайх л төлөхөөс

1  |  1
Close menu