Цар тахлын үеийн түгшүүр, стресс таныг зовоож, аз жаргалаас тань хумсалж байвал үүнийг уншаарай.
Өдөрт 30 минут алх
Өдөрт 30-аас багагүй минутыг дасгал хөдөлгөөн хийхэд зориулж байгаарай. Танд дасгал хийх зав гардаггүй бол 30 минут алхах хэрэгтэй. Ажлаа тараад харихдаа хоёр буудлын наана буугаад алхах, дэлгүүрээр хүнсээ цуглуулахдаа алхах зэрэг нь ялгаагүй л дасгал хөдөлгөөнд орно.
Сөрөг сэтгэл хөдлөлд бүү авт
Ямар нэгэн сөрөг сэтгэл хөдлөлд автахгүй байхыг хичээгээрэй. Автсан бол өдөрт хоёр удаа, 15-20 минут амьсгалын дасгал хий. Ингэснээр стрессийн дааврыг бууруулах боломжтой.
Өндөг ид
Өндөг нь дааврын тэнцвэрт байдалд их тустай. Та өдөрт доод тал нь 20-30 гр уураг хэрэглэх хэрэгтэй юм. Уургийн агууламж өндөртэй хоол хүнс дотроос өндөг хамгийн тэжээллэгт тооцогддог. Өдөр бүр өндөг идсэнээр өлссөн мэдрэмж төрүүлдэг инсулин болон грелин даавруудын түвшинг бууруулахад ч тустай юм.

Сэтгэгдэл ( 0 )