ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнхан мөнгөний үнэ цэнийг мэдэрнэ

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Хонь

Саяхны сэтгэл зүйн дарамтын улмаас амралт чухал. Хэн нэгэнтэй зөвлөлдөлгүйгээр хөрөнгө оруулах хэрэггүй. Хуучин харилцаа холбоогоо сэргээхэд тохиромжтой. Шинэ романтик мэдрэмж авна.

Үхэр

Аз жаргалаа бусадтай хуваалцах нь эрүүл мэндэд тустай. Энэ өдөр мөнгөний үнэ цэнийг мэдэрч, хэрэггүй зардал ирээдүйд хэрхэн нөлөөлдгийг ойлгоно. Романтик мэдрэмж зүрх болон тархийг нь удирдаж байна.

Ихэр

Тэсвэр хатуужлаа дэмжихийн тулд спортоор хичээллэхэд гэмгүй. Өдрийн турш санхүүгийн асуудлыг шийдсэн танд үдэш ашиг нь ирнэ. Тэвчээрийнхээ ачаар зорилгодоо хүрнэ. Аялалд гарахад таатай.

Мэлхий

Санхүүгийн асуудлаар гэр бүлийнхээ ахмад гишүүдэд хандаж, зөвлөгөөг нь дагаарай. Хайртай хүмүүстээ туслахын тулд чөлөөт цагаа зориул. Шударга байвал таны шийдэмгийн чанар, чадвар анхаарал татна.

Арслан

Дотнын найзууддаа цаг гаргаарай. Энэ өдөр мөнгөний үнэ цэнийг мэдэрнэ. Эцэг, эхийнх нь эрүүл мэндийн байдал санааг нь зовоож магадгүй. Удаан хойшлуулсан ажлаа дуусгаарай. Хов живээс хол байгаарай. Цагаа дэмий үрнэ.

Охин

Өнгөрсөн цагийн шийдвэрүүддээ урам нь хугарч, сэтгэл нь түгшинэ. Цаашдын алхамдаа эргэлзвэл бусдаас тусламж хүсэхээс бүү эмээ. Гэнэт орлого орж ирж магадгүй. Хайртай хүндээ чухал үгс хэлэхээс бүү цааргал. Маргааш хожимдсон байж магадгүй.

Жинлүүр

Эрүүл мэнддээ онцгой анхаар. Санхүүгийн асуудал босож ирнэ. Сэтгэл санаа тогтворгүй байх тул хатуу ширүүн үгнээс зайлсхийгээрэй. Хайр сэтгэлийн тал дээр таатай үйл явдал тохиож, итгэл бэлэглэнэ.

Хилэнц

Чин сэтгэлийн инээмсэглэл таны хамгийн сайн холбоотон болно. Санхүүгийн асуудал илүү хурцаар тавигдана. Сэтгэл түгших шалтгаан гарч болзошгүй. Хайр сэтгэлийн хувьд найдвар төрнө.

Нум

Сэтгэлийн хөдөлгөөн хэзээ хэзээнээс хүчтэй байх тул хянахад илүү хүчтэй шаардагдана. Бусдын дэмжлэггүй орлого олох боломж гарч ирнэ. Хамгийн гол өөртөө болон өөрийнхөө чадварт итгээрэй.

Матар

Санхүүгийн шийдвэр гаргахдаа туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг сонсоорой. Эцэг эхдээ анхаарал, халамж тавиарай. Энэ өдөр баяр баясгалан, дулаан мэдрэмжээр дүүрэн өдөр. Таны хүч таны бие даасан чанарт оршдог.

Хумх

Энэ өдөр согтууруулах ундаанаас хол байхыг од эрхэс сануулж байна. Санхүүгийн асуудал дээр болгоомжтой бай. Хүүхдүүд таны бахархлыг төрүүлэх бол ажил дээрээ магтаалын үг сонсоно. Цаг хугацаа өнөөдөр үнэтэй тул гол зорилго биелүүлэхэд зарцуул.

Загас

Уйтгар гунигаа хойш нь тавиарай. Энэ ордонд төрсөн бизнесменүүд ажил төрлийн аялалд гарах ба энэ нь сэтгэл зүйн хувьд стресстэй байна. Эрч хүчээ алдахгүйн тулд хов живээс хол байгаарай.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top