ОШУСТ орос хэлний өдрийн эрчимжүүлсэн сургалт зарлажээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 28

Оросын шинжлэх ухаан, соёлын төв орос хэл сурах хүсэлтэй хүмүүс, ахлах ангийн сурагчдад зориулсан өдрийн эрчимжүүлсэн сургалт зарлажээ. Орос хэлний дунд түвшний хоёр сарын дамжаа 2021.02.01-2021.04.02-ныг хүртэл үргэлжлэх аж. Хичээллэх нийт цаг 180 ак.ц.

Эрчимжүүлсэн дамжааны хичээл  долоо хоногт таван удаа (даваа-баасан) 4 ак.цагаар 15:00 цагаас 18:15 цаг хүртэл явагдана.

Анхаарвал зохих зүйл:

Хөл хорионы нөхцөлд ОШУСТ-ийн дэргэдэх орос хэлний дамжаа зайнаас явагдах болно!

Дамжаанд бүртгүүлэхийн тулд ОНЛАЙН АНКЕТ бөглөх шаардлагатай

Анкетыг: https://mng.rs.gov.ru/ru/news/83235

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top