М.Баяржавхлан, Б.Гончигсүрэн нар гурвын давааг гар амар давахаар боллоо

Г.Билгүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын давааны ам авсаар байна. Дархан аварга Г.Өсөхбаяр Архангай аймгийнхаа арслан Б.Шаравдоржийг амласан бол дархан аварга Н.Батсуурь 20 жилийн өмнө улсын начин цолын босго давсан Б.Сэр-Одыг авлаа.

Зүүний дагавар магнайд босож буй улсын аварга П.Бүрэнтөгс аймгийн начин О.Очбатыг амласан бол улсын аварга Г.Эрхэмбаяр Сэлэнгэ нутгийнхаа аймгийн арслан Х.Наранбаяр дээр сонголтоо буулгалаа.

Нутаг руугаа чиглэн ам авч буй бөхчүүдийг үргэлжлүүлэн дурдвал, улсын гарьд М.Баяржавхлан Шилүүстэйн аймгийн арслан Б.Батбаатарыг, улсын гарьд Д.Рагчаа аймгийн арслан цол дөнгөж хүртээд буй Хотонтын буюу жүдогийн Б.Гончигсүрэнг, улсын заан Ц.Мягмарсүрэн ахынхаа хүү, аймгийн арслан М.Баяржавхланг тус тус амлаад байна.

Гурвын давааны эхний дүйзийг амыг та бүхэн дороос харна уу.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Найрааны начин(118.235.26.153) 2 цагийн өмнө

Найрааны начин Сэрод.Онигоотой бизда барилдаж мэдэх үү.Тэрний оронд Хийморь алхаа хамааагүй дээр байлгүй.

0  |  0
Top