Нэг тонн шахмал түлшийг 37500 төгрөгөөр борлуулна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 13


Засгийн газар өнөөдөр (2020.12.13) ээлжит бусаар хуралдаж, хэдэн хэдэн шийдвэр гаргалаа. Яг одоо Засгийн газрын гишүүд мэдээлэл хийж байна. Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад албаны хүмүүс хариулт өгч байна. 

Шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулах шийдвэр гаргаснаар улсаас хэдэн төгрөг зарцуулж, энэ асуудлыг шийдвэрлэж байгаа тухайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Г.Сарангэрэл "Нэг тонн шахмал түлш 150 мянган төгрөгийн үнэтэй байдаг. 50 хувиар буулгаад удаагүй байна. Өнөөдөр дахин бууруулж, 75 хувиар хөнгөлснөөр иргэд нэг тонн шахмал түлшийг 37,5 мянган төгрөгөөр худалдаж авах боломжтой боллоо. Үүнийг бараг үнэгүй авч байна гэж ойлгож болно. 937 төгрөг нь үйлдвэрийн уут, сав боодлын үнэ өртөг гэсэн үг юм" гэв.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Шахмал түлшний хөнгөлж байгаа үнийн зөрүүг "Эрдэнэс Тавантолгой" компани гаргаж байгаа. 50 хувь бууруулснаар 46 тэрбумын санхүүжилтыг "Эрдэнэс Тавантолгой" гаргасан. Одоо дахин буурснаар  69 тэрбум төгрөгийг "Эрдэнэс Тавантолгой" хариуцахаар болж байна" гэлээ.  

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top