Интернет доголдсон нь "Хэт их ачаалал орж ирсэнтэй холбоотой" гэжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 10

ШӨХТГ-т иргэдээс ирсэн гомдлын дагуу Univision Mongolia, SKYmedia компанийн удирдлага, асуудал хариуцсан албан тушаалтнуудтай тус газраас өнөөдөр (2020.12.10) цахим хурал хийлээ. 

Компаниудын хувьд хэт их ачаалал гэнэт орж ирсэнтэй холбогдуулан ачааллын тэнцвэрийг аль болох зохицуулж байгаа болон компанийн бодлоготой холбоотойгоор тайлбар өгчээ. 

Хурлын үр дүнд Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтарсан хяналт, шалгалтыг хийхээр болж, тодорхой асуудлууд дээр, тухайлбал багцыг автоматаар сунгадгийг хэрэглэгчийн хүсэлтийн дагуу шийдвэрлэх албан шаардлага хүргүүлэхээр болжээ. 

Мөн техник технологийн чадавхыг эх үүсвэрээс нь тодруулах, тухайн улсын Шударга өрсөлдөөний хороо, олон улсын байгууллагад хандаж, шалгуулах, гомдол гаргагч иргэдийн листийг нэг бүрчлэн гаргаж, тус компаниудад хүргүүлэх, тус компаниуд гомдлын мөрөөр ажиллаж шийдвэрлэх, интернет хурдыг гомдлын дагуу компаниас томилогдох баг очиж шалгах зэргийг ярилцаж тохирчээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.123) 2025 оны 03 сарын 13

Интернэт гацнаас болж дата идсэн хохирлыг яах вэ

1  |  0
Top