ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 10

Өнөөдөр 2020.11.10. Энэ оны 315 дахь өдөр. Он дуусахад 51 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 51 минутад мандлаа. 17 цаг 21 минутад жаргана.

Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө 5 хэм, шөнөдөө -10 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Индонезид Баатруудын өдөр, АНУ-д Тэнгисийн явган цэргийн корпусын өдөр.

Энэ өдөр Киргизийн Ерөнхийлөгч асан Аскар Акаев, Америкийн кино найруулагч Роланд Эммерих, жүжигчин, модель Ванесса Эйнжел, Маккензи Фой, Өмнөд Солонгосын дуучин Лео зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1919.11.10: Монголын автономитыг устгах явдлыг улсын Дээд, Доод хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан ч зөвшөөрөөгүй.

1971.11.10: Монголын үйлдвэрчний эвлэлийн 10 дугаар Их хурал хуралдаж, 802 төлөөлөгч оролцов.

-БНМАУ-ын нам засгийн төлөөлөгчид Кубад айлчилжээ. БНМАУ Олон улсын хөрөнгө оруулалтын банкинд гишүүнээр элсэв.

БНМАУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолыг анх бий болгожээ.

БНМАУ-ын гавьяат эдийн засагч цолыг Б.Янживт олгожээ.

БНМАУ-ын гавьяат уурхайчин цолыг Ж.Отгонцагаанд анх олгов.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1951: Франц, Их Британи, АНУ, Турк улсууд Ойрх Дорнодын аюулгүй байдлын хөтөлбөрийг зөвшилцжээ.

1961: Сталинград хот Волгоград болов.

1983: Компьютерын аюулгүй байдлын хурал дээр Фред Коэн анхны компьютерын вирусийг танилцуулжээ.

Өнөөдөр үс засуулвал нүд бүрэлзэн улцайна.

Энэ өдөр үхэр жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Бич, тахиа жилтнүүд үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай. Энэ өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү, сангийн эх татах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Харин ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд тохиромжгүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top