Өнөөдөр 2020.11.09. Энэ оны 314 дэх өдөр. Он дуусахад 52 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 49 минутад мандлаа. 17 цаг 22 минутад жаргана.
Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 5 хэм, шөнөдөө -11 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Азербайжанд Төрийн далбааны өдөр, Камбожид Тусгаар тогтнолын өдөр, Герман, Австри, Швейцарт Зохион бүтээгчдийн өдөр.
Энэ өдөр Бразилын хөл бөмбөгч, дасгалжуулагч Луис Фелипе Сколари, Италийн хөл бөмбөгч, дэлхийн аварга Алессандро Дель Пьеро, Оросын телевизийн хөтлөгч Мария Ситтель, Австралийн дуучин, жүжигчин Дельта Гудрем, Японы дуучин Хираи Момо зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1921.11.09: Ардын засгийн газраас “Номын хүрээлэн”-гийн дүрмийг баталжээ.
2015.11.09: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д төрийн айлчлал хийв. Айлчлал арваннэгдүгээр сарын 11-нд өндөрлөжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1927: Хятадад аварга том панда олджээ.
1985: 22 настай Гарри Каспаров дэлхийн 13 дахь шатрын аварга болов.
1989: Берлиний ханыг нурааж эхэлжээ.
-Мөн БНХАУ-ын удирдагч Дэн Сяопин БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн даргын албан тушаалаас огцров.
1994: Шри-Ланкийн Ерөнхий сайд байсан Чандрика Кумаратунга тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болжээ. Түүний ээж Сиримаво Бандаранаике Ерөнхий сайдаар томилогдов.
Өнөөдөр үс засуулвал өвчин эмгэг ирнэ.
Энэ өдөр хулгана, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Харин гүүр тавих, газар шороо ухахад тохиромжгүй.
Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )