ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 05

Өнөөдөр 2020.11.05. Энэ оны 310 дахь өдөр. Он дуусахад 56 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 43 минутад мандлаа. 17 цаг 28 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 1 хэм, шөнөдөө -11 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн цүнамигийн талаар мэдээлэл тараах өдөр. Арменд Тагнуулчдын баяр, Их Британид Гай Фоксын шөнө буюу Түүдэг галын өдөр, АНУ-д Америк хөл бөмбөгийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр ОХУ-ын хоккейчин Алексей Яшин, Америкийн Оскарын шагналт жүжигчин Сэм Рокуэлл, Их Британийн жүжигчин Тильда Суинтон, АНУ-ын эдийн засагч Жеффри Сакс, Канадын дуучин Брайан Адамс, Эстоны озэки асан Барүто зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1975.11.05: БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу барьсан Соёлын төв ордныг Зөвлөлтийн Үйлдвэрчний эвлэлээс Монголын үйлдвэрчний эвлэлд бэлгийн журмаар хүлээлгэн өгөв.

1985.11.05: ӨМӨЗО, БНМАУ-ын хоорондын анхны хилийн худалдааны гэрээнд Улаанбаатар хотноо гарын үсэг зурлаа.

1993.11.05: Улаанбаатар хотын ойролцоо буюу Санзайн аманд Зэвсэгт хүчний ангийн нисдэг тэрэг хоёр нисгэгчтэй төлөвлөгөөт нислэг хийж яваад осолджээ.

2009.11.05: Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж А хүрээний H1N1 томуугийн тархалттай холбогдуулан анагаах ухааны салбарын эрдэмтэд, судлаачидтай уулзав.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1934 оны энэ өдөр Ленинград хотын “Титан” кино театрт алдарт “Чапаев” кино нээлтээ хийжээ.

1943 оны энэ өдөр Токиод Япон тэргүүтэй Агуу Зүүн Азийн улсуудын хурал эхлэв.

1966 оны энэ өдөр Тоёота компани “Королла” машинаа танилцуулав.

Өнөөдөр үс засуулвал өлсөж ундаасна.

Энэ өдөр бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Үхэр, луу, хонь, нохой жилтнүүд үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай. Энэ өдөр хүүхэд үрчилж авах, урлан бүтээхэд сайн. Харин архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх, морь уралдуулахад тохиромжгүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top