ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 04

Өнөөдөр 2020.11.04. Энэ оны 309 дэх өдөр бөгөөд он дуусахад 57 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 42 минутад мандлаа. 17 цаг 30 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 1 хэм, шөнөдөө -10 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын шинжлэх ухаан, энх тайвны баярын өдөр. Улс орнуудаас Италид Үндэсний нэгдлийн өдөр, Украинд Төмөр замчдын баяр, Тонгад Үндсэн хуулийн өдөр, Панамд Төрийн далбааны өдөр, Египетэд Хайрын баяр, Иранд Оюутны баярын өдөр тохиож байна.

Энэ өдөр Их Британийн жүжигчин Жастин Уоддэлл, Португалын хөл бөмбөгч Луиш Фигу, Америкийн Оскарын шагналт жүжигчин Мэттью МакКонахи, Японы холимог тулаанч Кэнжи Осава, Өмнөд Солонгосын “BigBang” хамтлагийн гишүүн T.O.P зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1938.11.04: Монголын Улаан загалмайн нийгэмлэг байгуулагджээ.

1942.11.04: Зөвлөлтийн улаан армид тусламжийн гурав дахь цувааг илгээв. Сайд Х.Чойбалсан, Г.Бумцэнд, Ц.Дамдинсүрэн зэрэг төлөөлөгчид 236 вагон тусламжийн цувааг хүргэжээ.

2013.11.04: Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Ерөнхий сайд асан Д.Содномд төрийн дээд шагнал “Чингис хаан” одон хүртээв.

Энэ өдөр дэлхийн түүхэнд тохиосон онцлох үйл явдлууд:

1921: Токиод Японы Ерөнхий сайд Такаши Харагийн амь насанд халджээ.

1922: Египетэд Тутанхамон фараоны бунхныг олов.

1946: ЮНЕСКО байгуулагджээ.

2008: АНУ-ын Ерөнхийлөгчийн соонгуульд Барак Обама ялалт байгуулав.

2017: Саудын Арабд авлигын хэргээр 11 ханхүүг баривчилжээ.

Өнөөдөр үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө.

Энэ өдөр хонь, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Могой, морь жилтнүүд үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай. Энэ өдөр хараал жатгыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэ. Мөн газар ухах, уул овоо тахихад таагүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top