Өнөөдөр 2020.11.03. Энэ оны 308 дахь өдөр бөгөөд он дуусахад 58 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 40 минутад мандлаа. 17 цаг 31 минутад жаргана.
Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө 3 хэм, шөнөдөө -13 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Японд Соёлын өдөр бол АНЭУ-д Төрийн далбааны өдөр, Малдивд Ялалтын өдөр юм.
Энэ өдөр Америкийн жүжигчин Кэйт Кэпшоу, Дольф Лундгрен, супер модель Кендалл Женнер, программист, тэрбумтан Гейб Ньюэлл, Испанийн хөл бөмбөгч, дасгалжуулагч Унаи Эмери, хаалгач Диего Лопез, Оросын уран гулгагч, олимпын хоёр удаагийн аварга Евгений Плющенко зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:
1912.11.03: Оросын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Иван Коростовец Монгол Улсын Богд хааны Засгийн газрын Ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэн болон түүний Засгийн газрын таван сайдтай нийслэл хүрээнд Найрамдлын гэрээ байгуулан шинэ тутам байгуулагдсан Монгол Улс, Орос улсын харилцаа ямар байхыг тодорхойлов. 1912 оны аравдугаар сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 3-ныг хүртэлх хугацаанд үргэлжилсний эцэст байгуулсан найрамдлын эл гэрээ Монголын олон улсын талбар дээр дахин төр улс болж гарч ирсний нэг илэрхийлэл болсон юм.
Энэ өдөр дэлхийн түүхэнд тохиосон онцлох үйл явдлууд:
1964: АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилагч Линдон Жонсон ялжээ.
1969: АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон Өмнөд Вьетнамын газар нутгаас Америкийн хуурай замын анги нэгтгэлүүдийг бүгдийг нь гаргана гэжээ.
1978: Доминика тусгаар улс болов.
2014: Дэлхийн худалдааны төвийн нээлт болжээ.
Өнөөдөр үс засуулвал эд малын гарлагатай.
Энэ өдөр бар, морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Бич, тахиа жилтнүүд үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай. Энэ өдөр лус тахих, хүүхэд үрчилж авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэлд оролцоход тохиромжгүй.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай юм.
Хол газар явах гэж байгаа хүмүүс хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )