Өнөөдөр 2020.11.02. Энэ оны 307 дахь өдөр бөгөөд он дуусахад 59 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 39 минутад мандлаа. 17 цаг 33 минутад жаргана.
Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 0 хэм, шөнөдөө -13 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргийн ял шийтгэлгүй байдлыг зогсоох олон улсын өдөр.
Энэ өдөр Америкийн орчин үеийн уран барималч Ричард Серра, Канадын поп болон кантри дуучин Кей Ди Лэнг, Энэтхэгийн жүжигчин Шахрух Хан, Америкийн жүжигчин, найруулагч Дэвид Швиммер, Оросын жүжигчин Елена Захарова, уран гулгагч, олимпын аварга Татьяна Тотьмянина зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1956.11.02: БНМАУ-БНАСАУ-ын хооронд эдийн засаг ба соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулав.
Мөн БНМАУ, Индонез улсын хооронд эдийн засаг ба соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулжээ.
1989.11.02: Монгол, Хятад хоёр улс 1990 онд харилцан бараа нийлүүлэх тухай болон төлбөрийн тухай протоколд гарын үсэг зурав.
Энэ өдөр дэлхийн түүхэнд тохиосон онцлох үйл явдлууд:
1994: Пакистаны хойд хэсэгт улсаа исламын шашинтай болгохын эсрэг бослого болжээ.
2004: АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болж, Жорж В. Буш ялалт байгуулав.
Өнөөдөр үс засуулвал өнгө зүс доройтно.
Энэ өдөр үхэр, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, лус тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Харин мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход тохиромжгүй.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа юм.
Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )