Н.Төгсцогт өрсөлдөгчөө буулган авлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 20

Монгол Улсын Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын Олимп, дэлхийн мөнгөн медальт, Мэргэжлийн боксын IBO ( International Boxing Organization) холбооны 57,2 кг-ийн жингийн Дэлхийн аварга болж байсан “KING TUG” Нямбаярын Төгсцогт өнөөдөр (2020.09.20) АНУ-ын Коннектикут мужийн Анкасвилль хотын “Mohegan Sun Casino& Hotel” цогцолборын 12 000 хүний суудалтай “Mohegan Sun Arena” ордонд Барбадосын” Soldier” хочит Кобиа Брийдитэй тулалдлаа.

Н.Төгсцогт 12 үеийн тулаанаар өрсөлдөгчөө 115-111 оноогоор буулган авлаа. Ингэснээр тэрээр холбооны аваргын төлөө Гари Расселтай дахин тулалдахаар болов. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр(64.119.19.40) 2020 оны 09 сарын 20

Баяр хүргье

0  |  0
Top