Колумбад газрын тос дамжуулах хоолой дэлбэрчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 06

Колумбад халдлагын улмаас Трансандины газрын тос дамжуулах хоолойд дэлбэрэлт болжээ. Газрын тос Гуамуес голыг бохирдуулсан талаар “Ecopetrol” компаниас мэдэгдсэн байна. Байгаль орчныг бохирдуулахгүйн тулд хязгаарлалтын хавхлагыг хаажээ.

Түүнчлэн компани болсон явдлын үр дагаврыг арилгахаар ажиллаж байгаа аж. Нефтийн хоолой руу үл мэдэгдэх этгээдүүд тэсрэх төхөөрөмжтэй дайралт хийсэн байна. Дээрх хоолой руу энэ онд нийт 19 удаа халдаж байгаа талаар албаныхан мэдээлжээ.

Өмнө нь Венесуэлийн Ансоатеги мужид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд дээрхтэй адил дэлбэрэлт болж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top