ӨГЛӨӨНИЙ МЭНД

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 16

Өнөөдөр 2019.07.16. Монгол эх оронд маань нар 05 цаг 11 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 29 градус. Түр зуурын бороотой. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр 2019 оны 197 дахь өдөр. Энэ өдөр Гондураст Инженерүүдийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн хөгжимчин Стюарт Коупленд, Оросын нэрт дуучин Григорий Лепс, Испанийн дугуйчин Мигель Индурайн, Америкийн жүжигчин Уилл Феррелл, Оросын эстрадын дуучин Леонид Агутин, Уэльсийн хөлбөмбөгчин Гарет Бейл нар төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1945 оны энэ өдөр АНУ-ын Нью-Мексико мужид анхны атомын бөмбөгийг туршжээ.

1979 оны энэ өдөр Саддам Хуссейн Иракийн Ерөнхийлөгч болжээ.

2000 оны энэ өдөр Интернетийн домены тоог нэмэх шийдвэр гарч байв.

2002 оны энэ өдөр Вашингтоны төвд олон улсын тагнуулын түүхэнд зориулсан музей нээгджээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн. Энэ өдөр морь, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүдэд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаарай. Өнөөдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, хараал жатгыг буцаах, өглөг өгөх, хишиг дуудуулах, цэрэг, цагдаагийн үйлд сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой юм. Өнөөдөр сар хиртэнэ. Хиртэлт харагдах үе нь 04 цаг 55 минут. Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top