Гадаад худалдааны тойм мэдээллийг хүргэж байна. Энэ оны эхний таван сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 514 сая ам.доллароор өсжээ. Экспорт 378 сая ам.доллароор, импорт 136 сая ам.доллароор тус тус өссөн нь энэ өсөлтөд нөлөөлсөн байна. Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 66 хувийг Хятадтай, 12 хувийг Оростой хийжээ. Хойд хөрштэй хийсэн худалдаа өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар буурсан бол өмнөд хөрштэй хийсэн худалдаа найман хувиар өслөө.
Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өссөн нь нийт экспортыг 13 хувиар өсгөх чиглэлд нөлөөлөв. Уул уурхайн түүхий эдийн нийт экспортод эзлэх хувь өнгөрсөн оны мөн үеэс 0.7 хувиар, мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортын эзлэх хувь 0.2 хувиар тус тус өссөн байна. Чулуун нүүрс, зэсийн баяжмалын экспортын биет хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалж 113 сая ам.доллароор, үнийн өсөлтөөс шалтгаалж 124 сая ам.доллароор өсөв.
Дэлхийн зах зээл дээрх нэг унц алтны дундаж үнэ тавдугаар сард 1284 ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар, өмнөх сараас 0.1 хувиар буурлаа. “А” зэрэглэлийн цэвэршүүлсэн зэсийн дундаж ханш мөн сард 6018 ам.доллар байсан бол төмрийн хүдрийн дундаж үнэ 100 ам.долларт хүрлээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад зэсийн ханш 12 хувиар буурсан бол төмрийн хүдрийн үнэ 51 хувиар өсжээ. Чулуун нүүрсний экспортын хилийн үнэ тавдугаар сард 84 ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 7 хувиар өссөн хэдий ч өмнөх сараас 3 хувиар буурав.
Импорт өнгөрсөн оны мөн үеэс 136 сая ам.доллароор өсөв. Энэ өсөлтийг ерөнхий ангиллаар задалж үзвэл хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний өсөлт дөрвөн нэгж хувийг, хэрэглээний бүтээгдэхүүний өсөлт гурван нэгж хувийг, нефтийн бүтээгдэхүүний өсөлт хоёр нэгж хувийг бүрдүүлж байна. Хөрөнгө оруулалтын

Сэтгэгдэл ( 0 )