Олон улсын өсвөрийн балетчдын гала тоглолт боллоо

2019 оны 06 сарын 19

"Spirit of ballet” Олон улсын өсвөрийн балетчдийн гала тоглолт өчигдөр /2019.06.18/ Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа боллоо.

Тоглолтыг Засгийн газраас баталсан “СОНГОДОГ УРЛАГ-III” хөтөлбөрийн хүрээнд БСШСЯ-ны дэмжлэгтэйгээр УДБЭТ, Монголын балетын холбоотой хамтран хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулсан юм.

Тоглолтод ОХУ-ын Буриад Улс, Өмнөд Солонгосын өсвөрийн балетчид, Монголын Улсын Консерватори, Монголын үндэсний балетын сургууль, Сильфида, G-river, Khongor's ballet зэрэг балетын студийн өсвөрийн балетчид оролцлоо.

Монголын балетын  холбоо  нь гадаадын  болон  Монголын  өсвөрийн балетчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дэлхийд өрсөлдөх  чадавхыг дээшлүүлэх зорилгоор 2017 онд  анх санаачлан БНСУ-ын болон Монголын өсвөрийн балетчидтай хамтарсан  “Spirit of ballet” гала тоглолтыг зохион байгуулж байжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top