Монголын Олон Улсын Балетын II уралдаанд 10 орны 200 гаруй бүжигчин өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 13

Монголын Балетын хөгжлийн сан, Олон улсын балетын уралдаан зохион байгуулах хорооноос "Монголын Олон Улсын Балетын II уралдаан”-ы талаар өнөөдөр мэдээлэл хүргэлээ. (2022.06.13)


Хэвлэлийн хурлын эхэнд Монголын балетын хөгжлийн сангийн тэргүүн, МУГЖ, Соёлын элч Д.Алтанхуяг энэ удаагийн уралдаанд 200 гаруй бүжигчин оролцохоор бүртгүүлсэн бөгөөд 10 орны 20 гаруй мэргэжилтэн шүүгчээр ажиллах талаар хэллээ. 

Мөн энэ удаагийн уралдааныг Монголын балетын урлагийг үндэслэгч, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Д.Жамъяандагвын дурсгалд зориулж байгааг онцолсон юм.

(Тэмцээний хуваарийг ЭНД дарж үзнэ үү)

Монголын Олон Улсын балетын II уралдааныг шүүхээр ирсэн шүүгчид баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү тэмцээнийг балетын хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэдгийг хэлж байлаа.  Дэлгэрэнгүйг ВИДЕО хэлбэрээр үзнэ үү. 

ШУУД ҮЗЭХ
 

 

Монголын Олон Улсын Балетын анхдугаар уралдааныг Монголын балетын хөгжил сан 2018 онд эх орондоо зохион байгуулж байсан юм.

Анхдугаар уралдаанд 70-80 орчим уран бүтээлч оролцож байсан аж. Харин энэ удаагийн уралдаанд оролцогчдын тоо нэмэгдэж, цахим болон биеэр 200 бүжигчин оролцохоор бүртгүүлжээ. Үүнээс 150 нь Монголын бүжигчид байгаа бол үлдсэн 50 гаруй нь ОХУ, Япон, БНСУ, Сингапур, БНХАУ, Куба, АНУ, Өмнөд Африк, АНУ зэрэг орны авьяаслаг уран бүтээлчид байна. 

Монголын Олон Улсын Балетын уралдаан нь балетын хөгжлийн түлхүүр болсон олон уралдаан, тэмцээнийг эх орондоо нутагшуулж, Монгол Улсын хүүхэд залуучуудад эх орондоо хөгжин дэвжиж, ур чадвараа дэлхийн хэмжээнд сорих суурь боломжийг олгож, үеэс үед дэлхийд гайхагдах монгол авьяасыг олж нээхэд бодит хувь нэмэр оруулах эрхэм зорилготой билээ. 
 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2022 оны 06 сарын 14

Ийм улс орны хөгжилд түй ч нэмэргүй хоосон шоу ямар хэрэгтэй гэж, балет бүжиглээд бүжиглээд улс орон хөгжих юм уу

0  |  1
зочин(64.119.22.44) 2022 оны 06 сарын 14

жамьяндагва гуай үнэхээр агуу мастер хүн байсан даа монголын балетыг хөгжүүлж дэлхийн тавцанд гаргана гэдэг үнхээр гайхамшиг шүү саяхны малчин ардууд дэлхийн шилдэгийг бүжиж байна

1  |  0
Top