Өсвөрийн балетчдын “Spirit of ballet” олон улсын гала тоглолт болно

2019 оны 06 сарын 14

Монголын Балетын  Холбоо  нь гадаадын  болон  монголын  өсвөрийн балетчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дэлхийд өрсөлдөх  чадавхыг дээшлүүлэх зорилгоор 2017 онд  анх санаачлан БНСУ-ын болон Монголын өсвөрийн балетчидтай хамтарсан  “Spirit of ballet” гала тоглолтыг амжилттай  зохион байгуулсан. Энэ удаад “Spirit of ballet” Олон улсын өсвөрийн балетчдийн  хоёр дахь гала тоглолтыг УДБЭТеатр, Монголын балетын  холбоотой хамтран зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ нь Монгол, ОХУ, БНСУ-ын өсвөрийн балетчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн, хамтран туршлага солилцох  зэрэг ач холбогдолтой юм. 

Энэхүү хамтарсан  тоглолт нь хүүхэд залуучуудад сонгодог урлагийн системтэй боловсрол олгох, Монголын ирээдүйн балетын урлагийн мэргэшсэн боловсон хүчнийг чадавхижуулах,  балетын урлагт хайртай, ойлгодог үзэгчдийг  бэлтгэж, гоо зүйн болон урлагийн боловсрол олгох  зорилготой.

Тоглолтод ОХУ-ын Буриад улс, БНСУ, Монголын улсын консерватори, Монголын үндэсний балетын сургууль, Селфида  зэрэг балетын студийн өсвөрийн балетчид оролцох юм.

Цаашид  тус арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, илүү олон улс орныг хамруулах зорилготойгоор ажиллаж байгаа аж.

Тоглолт энэ сарын 18-нд УДБЭТ-ын тайзнаа 19 цагаас болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.91.155) 2019 оны 06 сарын 16

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top