ШУУД: Талийгаач Т.Гомбосүрэнгийн гэр бүл Ц.Нямдорж сайдад шаардлага хүргүүлнэ гэв

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 11

ЗТХЯ-ны байранд амиа алдсан Т.Гомбосүрэнгийн гэр бүл, өмгөөлөгчдийн хамт хэвлэлийн хурал хийж, хэрэг шалгалтын явцын талаар болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид шаардлага хүргүүлэх болсон талаараа мэдээлэл хийж байна.

Талийгаач Т.Гомбосүрэнгийн аав Р.Төмөрхуяг “Манай гэр бүлийн хувьд хүүгийнхээ ясыг өндөлзүүлэн байж хэвлэлийн хурал хийхээс аргагүй боллоо. Энэ хэргийн үнэн мөнийг шударгаар олох болов уу гэсэн бодол тээж өдийг хүрсэн. Гэтэл бодсоноор болохгүй байна. Хууль хяналтын байгууллагаас хэргийг татаж аваад нэмэлт байцаалт явуулж байсан ч сүүлийн үед бидний итгэлийг алдаж байна. Бидний сэтгэлд хүрэхгүйгээр хэргийн материал бүрдүүлж, бидэнд мэдэгдэлгүйгээр прокурор руу хэргийг шилжүүлсэн байна. Прокуророос түргэн шуурхай шүүх рүү явуулсан. Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, хам хэрэгт холбогдсон хүмүүсийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Энэ бол албан тушаалын хэрэг, зориуд санаатайгаар хүүг маань хөнөөсөн үйлдэл байсан шүү” гэсэн юм.

Сануулахад, 2018.08.09-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргаар томилогдон ажиллаж байсан Т.Гомбосүрэн ажлынхаа үүдэнд бусдад зодуулж, амь насаа алдсан хэрэг гарсан. Тус хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг сэжиглэн шалгаж байгаа билээ.


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.55.188.33) 2025 оны 03 сарын 13

Хүн халан барин тэр Махыг авсан гээ биз дээ, нөгөө өс хонзонт Бат-эрдэнэ, тэгээд гавьяа байгуулсан амьтан шиг хүн хүнээс илүү хашгираад л, нэг л их шударга, ард түмнээ боддог, эх орноо боддог хүний дүрд тоглоод эхлэх юм,..халзан Эрдэнэбат тэр 2-г гараад, хашхираад эхлэнгүүт л үнэн бөөлжис хүрэхийм, хүн дүрст адгууснууд.

1  |  0
зочин(202.55.188.33) 2025 оны 03 сарын 13

Хүн халан барин тэр Махыг авсан гээ биз дээ, нөгөө өс хонзонт Бат-эрдэнэ, тэгээд гавьяа байгуулсан амьтан шиг хүн хүнээс илүү хашгираад л, нэг л их шударга, ард түмнээ боддог, эх орноо боддог хүний дүрд тоглоод эхлэх юм,..халзан Эрдэнэбат тэр 2-г гараад, хашхираад эхлэнгүүт л үнэн бөөлжис хүрэхийм, хүн дүрст адгууснууд.

1  |  0
Зочин (103.26.195.228) 2025 оны 03 сарын 13

Монголд ялангуяа Махбал мэтийн юмнууд хүн алахад нөгөөх хууль нь үйлчилдэггүй бололтой. Шударга сайд байгаад доодчуул нь хонгилын хүмүүс болохоор нэмэргүй юм шиг байна дөө. Хууль тэгш үйлчлэх нтр гэсэн юм Монголд байхгүй л байна.

1  |  0
Хаана байна шударга(139.5.216.214) 2025 оны 03 сарын 13

бүлэглээд зодож хүн алчихаад байхад ХЗСайд чимээгүй суугаад бйаж болохгүй л биздээ. Төрийн захиргааны дарга нь алуурчин байхад Ерөнхий сайд шударга ёс яриад суугаад байж болох юм уу

1  |  0
Зочин(64.119.17.163) 2025 оны 03 сарын 13

Busdad zoduulaad nas barchihdag, getel bas Mahbal sejiglegdeed shalgagdchihdag gene ee. Bichsen ch, medeelel hiisen ch neg hundiiruulj, holduulsan ayatai l baitsgaah yum aa, huurhiis... Mahbal gedeg ni olny nuden zodood alchihaagui yum uu??? ter darga zaluug.

1  |  0
Top