09:00 цагт
МҮХАҮТ-ын хурлын зааланд "Хуульчийн нийгмийн хариуцлага-Про Боно" чуулга уулзалт болно. Утас: 9806-6116
“Блю Скай” зочид буудлын гурван давхрын хурлын танхимд “Санхүүгийн салбарын комплаенс форум 2018” арга хэмжээ болно. Санхүүгийн зохицуулах хороо салбарын мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулж буй энэхүү форумаар Олон улсын валютын сан ба Монгол Улс, Санхүүгийн салбар дахь мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх арга зам, Санхүүгийн салбарын комплаенсын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, Үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага болон хадгаламж зээлийн хоршооны салбар дахь комплаенс зэрэг ач холбогдолтой сэдвүүдийг хэлэлцэнэ. Утас: 9927-7963, 8886-1126
ШУТИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны дөрвөн давхарт 403 тоотод "Барилгын хог хаягдал, хуучин барилгын ухаалаг буулгалт, буулгалтаас үүссэн хаягдлыг дахин боловсруулах аргын талаар онолын болон практик мэдлэг олгох, цаашид барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал болон тогтвортой цэвэр үйлдвэрлэл, хэрэглээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлэхэд дэмжих" чадавхи олгох сургалт болно. Утас: 9980-6516, 9093-0350, 9900-2058
МУИС шинэ номын сангийн хоёр давхрын 202 тоотод "Бид ирээдүйн нобелийн шагналтнууд" шинжлэх ухааны лекц, өдөрлөг болно.
Говь ХК үйлдвэрийн байр Мираж ресторанд "Шинэ Ховд-Хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган” болно. Утас: 9943-1121, 9910-3399, 9911-3313
09:30 цагт
Чингис зочид буудлын гурван давхрын хурлын танхимд "Тогтвортой газар тариалан" зөвлөгөөн эхэлнэ. 17 цаг хүртэл үргэлжлэх тус зөвлөгөөнөөр тариалангийн талбайн хөрсний үржил шимийг сайжруулах, тэжээлийн таримлын тариалалтыг нэмэгдүүлэх, тариалалтын технологийг шинэчлэх зэрэг асуудлаар ургамал, хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм, судлаачид илтгэл хэлэлцүүлнэ. Зөвлөгөөнд 14 аймгийн ХХААГ, агрономич, газар тариалан эрхлэгчдийн төлөөлөл болсон 100 орчим хүн цуглаж, хэрхэн тогтвортой газар тариалан эрхлэх вэ гэдэг асуултад хариулт эрэлхийлэх болно. Утас: 8001-9000
10:00
ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын зургадугаар давхарт 14 эрдэмтний бүтээлийн үзэсгэлэн гарч байна. Утас: 9811-9897
11:00 цагт
Монгол ньюс мэдээллийн төвд ЗТХЯ-ны байранд амиа алдсан Т.Гомбосүрэнгийн гэр бүл, өмгөөлөгчдийн хамт хэвлэлийн хурал хийж, хэрэг шалгалтын явцын талаар болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид шаардлага хүргүүлэх тухай мэдээлэл хийнэ. Утас: 8808-8878
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
Төрийн албаны шинэчилсэн найруулгын тухай хуульд заасан дүрэм, журмуудыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд.
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2017 оны 46 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох.
3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах ””Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр””-ийн төсөл /Засгийн газар 2018.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.10.17-ны өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
Сэтгэгдэл ( 0 )