ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрийнхэн хайраа олж магадгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 11

 

Хонь

Мөрөөдөл тань биелэх боломжтой байна. Үүлэн дунд хөвөх биш тулаад хийхийг зөвлөж байна. Өөрийгөө бүү хуур.

Үхэр

Шинэ зүйлийг сурч мэдэх юмуу, хийж үз. Шинжлэх ухааны ажил хийхэд маш таатай. Та өнөөдөр ярихаасаа илүү сонс.

Ихэр

Гэртээ бүгэх гэвэл боломжгүй өдөр. Хувь тавилан таныг гадагш гаргаж, хүмүүстэй уулзуулна. Хэрэгтэй хүмүүстэй танилцаж, романтик харилцаа үүсгэнэ. Магадгүй хайраа олж ч мэдэх юм.

Мэлхий

Тавьсан зорилгодоо хүрнэ. Дотоод хүчээрээ үнэн зөв, шударга байдлыг бусдад харуулах өдөр.

Арслан

Сонсох, харах мэдрэмжээ ашигла. Хөгжим, кино, сайхан хоол болон хайртай хүнийхээ гарт хүрснээр амьдралын сайн сайхныг мэдэрнэ. Зургаа дахь мэдрэхүй болох зөн совин өндөр байна.

Охин

Ертөнцийн хар, цагаан өнгийг харна. Хүмүүсийн алдаа дутагдалд тэвчээртэй ханд. Уран зургийн үзэсгэлэн юмуу, цэцгийн худалдаа руу оч. Амьдралд олон өнгө байдаг.

Жинлүүр

Гэгээлэг, дулаахан мэдрэмж төрөх өдөр. Амьдрал буцалж буй тэр газарт та өөрийгөө гайхалтайгаар мэдэрнэ. Кино, бүжиг, үзэсгэлэнд очиж өөрийгөө харуул.

Хилэнц

Өнгөрсөн дурсамжуудаа эргэн санана. Удаан уулзаагүй хүнтэй тааралдаж, хуучин ажлаа сэргээнэ. Хүүхэд насны сайхан дурсамжаа сэргээснээр олон гайхалтай санаа олно.

Нум

Та өнөөдөр хэнтэй ч хэл амаа ололцож чадна. Дарга, хамт ажиллагсдынхаа дэмжлэгийг авах гэж байгаа бол өнөөдөр л яг тохирох цаг нь.

Матар

Мөнгөтэй харьцахдаа болгоомжтой байгаарай. Хөнгөн байх хэрэггүй. Өөрийнхөө бүхий л үйлдлийг хянахад гэмгүй.

Хумх

Өөрийнхөөрөө бай. Ямар ч бэрхшээлийг ажиглаагүй мэт даван туулна. Бүхий л ажлын ард гарна.

Загас

Сөрөг сэтгэл хөдлөлөө барь. Мэдрэмжээ хянаж чадвал бүх зүйл таны гарт байна.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top