Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх Прокурорын газраас тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуй нэгж, байгууллагыг шалгажээ. Шалгалтад хамрагдсан байгууллага, аж ахуй нэгжүүд дотооддоо гэмт хэргээс урьдчилан сэргийлэх самбар байршуулдаггүй, дүрс бичлэгийн техник, хэрэгслийг Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбоогүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Зөрчлийг арилгуулахаар 10 аж ахуйн нэгж, байгууллагад прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.
Д.ДАМДИН
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )