”ГАН ҮЗЭГ-2018” Сэтгүүл зүйн салбарын тэргүүн наадмын санал асуулга эхэллээ

2018 оны 12 сарын 07

Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, 2018 оны амжилт, бүтээлээ дүгнэж, шилдгүүдийг шалгаруулан алдаршуулах “Ган үзэг-2018” оны тэргүүн наадам 2018 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр “Crocus Event Hall”-д болно

"Ган үзэг-2018" Сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадмын нэр дэвшүүлэлт дуусч, олон нийтийн цахим санал асуулга өчигдөр /2018.12.06/ эхэллээ. Санал асуулгад хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид нийт 5 номинацийн 28 төрөлд 156 материал ирүүлжээ.

Тодруулбал,

  • Шилдэг байгууллага - 26
  • Шилдэг бүтээл - 38
  • Орон нутаг - 33
  • Шилдэг редактор - 22
  • Шилдэг сэтгүүлч - 37 нэр дэвшигч "Ган үзэг-2018" наадамд өрсөлдөж байна.


Санал асуулга 24 цагийн турш үргэлжилж, өнөөдөр /2018.12.07/ 22:00 цагт хаагдана. Нэг IP хаягаас нэг удаа хэдэн ч номинацад санал өгөх боломжтой.

Сэтгүүлч, редактор, хэвлэл мэдээллийн байгууллага, бүтээлд санал өгөхдөө холбогдох мэдээллийг тухайн нэр дэвшигчийн нэр болон зурган дээр дарж, дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.
 

САНАЛ ӨГӨХ

Санал асуулгын талаарх санал хүсэлтээ 11-330948, 99736725 дугаарт хандаж, илэрхийлэх боломж бий.

ШИЛДГҮҮДИЙН ШАЛГАРУУЛАЛТ

Нэр дэвшсэн бүтээл, сэтгүүлч, ажилтан, байгууллагын шалгаруулалтыг дараах хэлбэрээр явуулж байгаа.

  • Мэргэжлийн экспертүүдийн санал дүгнэлт: 40 хувь
  • Олон нийтийн цахим санал асуулга: 30 хувь
  • МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн санал: 30 хувь

“Ган үзэг-2018” Сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадмын үеэр шилдгүүдийг зарлаж, шагналыг гардуулна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top