Монгол Улсын Шадар сайдын 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 118 дугаар тушаалаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг батлууллаа.
Энэхүү журам батлагдснаар гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүн, малын гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцож, онцгой гавьяа байгуулсан алба хаагчийг тодруулах, мөнгөн урамшуулал олгох үйл ажиллагааг зохицуулах боломж бүрдэж байна.




Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 1 )
маш зөв шийдвэр байна,энэ 70 балайд бас гайгүй НӨХДҮҮД байна шүү? харин тэтгэвэрын насыг эргэж харах буцааж хуучин хэвэнд нь оруулах асуудалыг хийх нь зөв шүү????????????????