Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн болно. Утас: 9912-2141, 9010-0290
09:00 цагт
Хууль сахиулах их сургуулийн "Эрдмийн танхим"-д "Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэх нь: Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа" онол практикийн бага хурал болно. Утас: 51-262752, 8005-0100
09.00 цагт
“Blue Sky” зочид буудалд АТГ-аас “Боловсролын салбар дахь авлига, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам" хэлэлцүүлэг зохион байгуулна.
09:30 цагт
МҮХАҮТ-ын Их танхимд "Хүнд суртлын индекс" судалгааны талаар мэдээлэл хийнэ. Утас: 9009-1979
09.30 цагт
МУИС-ийн Номын санд "Хууль дээдлэх ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчил" хуульчдын чөлөөт хэлэлцүүлэг болно.
09.30 цагт
“Номадик бизнес центер”-т БСШУСЯ-наас соёл, урлагийн салбарын удирдах ажилтнуудад зориулсан “Соёл, урлагийн салбарын тогтвортой хөгжил” сургалт зохион байгуулна.
10:00 цагт
Хангарьд ордонд Нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдааны II хэлэлцүүлэг эхэлнэ. Тус хуралдаанаар “Нийслэлийн 2019 оны төсөв батлах тухай”, “Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, “Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай”, “Концессын зүйлийн жагсаалт шинэчлэн батлах тухай” асуудлыг хэлэлцэнэ. Утас: 7011-9921, 8808-4523
10.30 цагт
Монголын хүүхдийн ордонд Нийслэлийн архивын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойн баярын хурал болно.
11.00 цагт
Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.
11.00 цагт
Сэлбэ голын эх болох Их бага баянгийн явган аяллын замын нээлт болно. Утас: 99057029
11:00 цагт
MN-Мэдээллийн төвд Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооноос хэвлэлийн бага хийнэ.
14.00 цагт
Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
15.00 цагт
Корпорейт конвейшн центрт “Алт олборлогч аж ахуйн нэгж, байгууллагуудын чуулган” болно.
15.00 цагт
Төрийн ордны “Г” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

Сэтгэгдэл ( 0 )