Үндэсний аудитын газраас Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний санхүүгийн нэгтгэсэн тайланд шалгалт хийсэн байна. Шалгалтад төсөвт байгууллага нэг, хөрөнгө оруулалтын зардлын данс нэг, төрийн өмчит 28 компани, улсын үйлдвэрийн газар, хороо болон төсөл хэрэгжүүлэгч 8 нэгж, судалгааны баг гэхчлэн нийт 38 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгджээ.
Ингээд төсвийн ерөнхийлөн захирагчийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитаар залруулагдсан алдаа 28.5 тэрбум, залруулагдаагүй алдаа 51.4 тэрбум, нийт 79.9 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил байгааг илрүүлжээ. Аудитын дүнг нэгтгэж, 138 зөвлөмж, 293.6 сая төгрөгийн төлбөрийн акт, 20,678.4 сая төгрөгийн албан шаардлага хүргүүлсэн байна.
Шалгалтад хамрагдсан байгууллагуудаас 29 нь “Ямар нэгэн зөрчилгүй” санал дүгнэлт авсан ба Зөвлөмжийн биелэлтийн нэгтгэлээр 75.2 хувийн хэрэгжилттэйгээр Эрчим хүчний салбарын санхүүгийн тайланг үнэлжээ.
Д.ДАМДИН

Сэтгэгдэл ( 0 )