Гадаадын иргэн харьяатын захиргааныхан чуулж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 04

Гадаадын иргэн, харьяатын газрын төвийн болон орон нутгийн захиргааны албан хаагчдын цугларалт арванхоёрдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд болж байна. Цугларалтаар байгууллагын дотоод ажлын зохион байгуулалтыг боловсронгуй болгох, албан хаагчдын баримт бичигтэй ажиллах чадварыг нэмэгдүүлэх, 2019 онд явагдах архив, албан хэрэг хөтлөлт, улсын үзлэгт бэлтгэх зэргийг хэлэлцэж байгаа юм.  

Мөн байгууллагын нэгдсэн архивт дадлага хийж, Архивын ерөнхий газрын Төв архив, Буянт-Ухаа дахь Гадаадын иргэн харьяатын архивын үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцох аж. Гадаадын иргэн харьяатын байгууллагын “Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ажиллагаанд мөрдөх дүрэм, зааврын эмхэтгэл”-ийг нэгтгэн албан хаагчдад хүргүүлжээ.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top