ӨНӨӨДӨР: Түрээсийн орон сууцны барилгын явцтай танилцана

2018 оны 12 сарын 04

 

08:30-13:30 цагт

  • АТГ, Азийн сан хамтран “Монгол Улс дахь Авлигын нөхцөл байдал, судалгаа, шинжилгээ, анализ” онол практикийн бага хурлыг АТГ-ын Олон нийтийн төвд зохион байгуулна.

09:00 цагт

  • Дэлхийн хөрсний өдрийг тохиолдуулан "Улаанбаатар хотын хөрсний доройтол ба эрүүл ахуй" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг нийслэлийн Байгаль орчны газраас зохион байгуулж байна. Хэлэлцүүлэг "Блю скай" зочид буудлын "Топаз" танхимд болно. Утас: 88117728

09:00-14:00 цагт

  • Сэтгүүлч, хуульчдын ээлжит хэлэлцүүлэг "Эрх зүйн боловсролын академи"-д болно. /Метромолын чанх зүүн талд/ Утас: 97070709

09:30-13:00 цагт

  • ХХААХҮЯ-ны хурлын танхимд "Хонины махны ашиг шим, экспортыг нэмэгдүүлэх боломж" сэдэвт бага хурал, хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлгийг ХХААХҮЯ, ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэн, Мах маркет ХХК, Хөдөө аж ахуйн эдийн засаг, хөгжлийн судалгааны төв, Инвест Ко-Оп Монгол төсөл хамтран зохион байгуулж байгаа юм.

09:45 цагт

  • "Нэг өрх-Нэг ажлын байр" хөдөлмөр эрхлэлтийг дэмжих форум "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд болно.

10:00 цагт

  • УИХ дахь Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсэг түрээсийн орон сууцны /Буянт ухаа-2/ барилгын ажлын явцтай танилцана.
  • МУИС-ийн 1-р байранд /Дугуй заал/ МУИС болон Ажил олгогч байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Ажил олгогч ААН-ийн удирдлага хүний нөөцийг шинэ мэдээ мэдээллээр хангах, Оюутны карьер хөгжлийн төвийг байгуулах, оюутнуудыг цагийн болон урт хугацааны ажилд зуучлах гарцыг нэмэгдүүлэх зорилготой уулзалт хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт топ аж ахуйн нэгжүүд оролцоно. Утас: 99002019

12:00 цагт

  • МУИС-ийн 1-р байранд /Дугуй заал/ МУИС болон МСНЭ хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэнэ. Утас: 99002019
  • MN-Мэдээллийн төвд Нийгмийн бусармаг бүхэнтэй эмэгтэйчүүд хамтарч тэмцэхээр дуу хоолойгоо нэгтгэж байгаа талаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос мэдээлэл хийнэ.

16:00 цагт

  • Берлин-Бранденбургийн нисэх онгоцны буудал болон Берлин хотын Аялал жуулчлал болон сурталчилгааны албан ёсны байгууллага нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “Берлин хотын өнөөгийн хөгжил” арга хэмжээг "Новотел" зочид буудалд зохион байгуулна. Арга хэмжээний үеэр МИАТ ТӨХК болон Берлин-Бранденбург Нисэх онгоцны буудлын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах бөгөөд Берлин хотын нисэх буудал, аялал жуулчлалын чиг хандлагын талаарх сонирхолтой илтгэл тавигдана.


 

ТӨРИЙН ОРДОН

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

  • Төрийн орон сууцны корпорацийн хэрэгжүүлж буй төслөөр шинээр баригдаж байгаа барилгын ажлын явц, иргэдэд түрээслүүлэх боломжтой эсэх талаар Өргөдлийн байнгын хорооны гишүүд 10.00 цагаас судалж танилцана.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

Хэлэлцэх асуудал:



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top