Мал сүргийн нэгдсэн тооллого 2018 оны 12 дугаар сарын 7-ны Баасан гарагт орон даяар эхэлнэ. 10 хоногийн хугацаанд үргэлжлэх мал тооллогын үеэр тэжээвэр амьтад, хашаа, худаг, тэжээлийн цэгийн тооллого нэгэн зэрэг болох юм. Энэ онд улсын хэмжээнд нийт 19.2 сая мал төллөж, 18.2 сая толгой төл хүлээн авсан. 2018-2019 оны өвөл, хавар улсын хэмжээнд 69 сая толгой мал өвөлжиж, хаваржих төлөвтэй байна. Энэ оны жилийн эцсийн мал тооллогыг бүх шатны мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ. 2017 онд 66,7 сая тал тоологдсоноос үхэр 4.3 сая, хонь 30.1 сая, ямаа 27.3 сая, тэмээ 0.434 сая, адуу 3.93 сая тоологдсон юм. Манай улсад баталгаажсан 49 үүлдэр, омгийн мал үржүүлж байгаа ажээ.
Д.ДАМДИН
с

Сэтгэгдэл ( 0 )