Цусны доноруудад хүндэтгэл үзүүллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 04

Сайн дурынхны олон улсын өдрийн хүрээнд ЦССҮТ, Монголын донорын холбоо, Сайн дурын байгууллагууд хамтран уламжлалт "Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр"-ийг өнөөдөр зохион байгууллаа. Бусдын амь нас, эрүүл мэндийг аврахын төлөө ариун цусаа сайн дураараа бэлэглэдэг хүмүүнлэгийн үйлстнүүдийг алдаршуулах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр олон хүн сайн дурынхны эгнээнд нэгдэж цусаа бэлэглэдэг болсон. 

 “Цусны донорын үйлсийг ард иргэдэд сурталчлах, ач холбогдол, хэрэгцээг ойлгуулах, эрүүл мэндийн мэдлэг боловсрол олгох,  амьдралын зөв дадал хэвшилтэй болгох зорилгоор 2015 оны 4 дүгээр сараас сар бүрийн 03-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон улс даяар тэмдэглэдэг болжээ. Ингэснээр цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг сайжруулах, жилд 2-3 удаа цусаа хандивладаг донорын тоог нэмэгдүүлэх, цус, цусан бүтээгдэхүүний нөөцийн хэмжээ гурав дахин өссөн үзүүлэлт гарсан ажээ. Энэ үеэр доноруудад хүндэтгэл үзүүлж Г.Хишигжаргал, Ч.Гантулга, Н.Намжилмаа нарт "Хүрэл донор" цол донор Л.Энхтүшигийг "Бахархал-20" тэмдэг, "Бахархал-30" тэмдгээр донор Э.Дашгарав, "Бахархал-40" тэмдгээр донор Э.Чимэдцэрэн, "Бахархал-50" тэмдгээр донор Б.Бямбажав нарыг шагналаа.

 

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top