Д.Баатаржав: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр угтах үйлчилгээний ажил хийлгэх боломжтой

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 03

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдөр тохиодог. Манай улс эл өдөр хурал, цуглаан зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах байгууллагуудын төлөөллүүдийн санал, хүсэлтийг сонслоо. Төрийн бус байгууллагуудын төлөөллүүд төрийн ачаанаас үүрэлцэх хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлж байв. 

Тухайлбал, “Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо”-ны тэргүүн, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржав “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрхийг хамгаалахад төр, хувийн хэвшил хамтарч ажиллах шаардлага бий. Жишээ нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр угтах үйлчилгээний ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх боломжтой” гэсэн юм.

Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах 600 гаруй Төрийн бус байгууллага байдаг ажээ.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(139.5.217.173) 2025 оны 03 сарын 13

зөв дэмжиж байна цай зөөдөг охидыг ажил хийлгэ тэтгэвэрт гарагчдыг цай зөөлгө

1  |  0
Top