08:00 цагт
Төрийн ордонд "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад Төр, Төрийн бус байгууллагын түншлэлийг бэхжүүлэх нь" үндэсний чуулган болно. Утас 9993-1551
09:00 цагт
Гадаад хэргийн яамны өргөлтгөлийн 204 тоот танхимд Монгол, Лаосын Засгийн газар хоорондын ээлжит хуралдаан болно. Утас: 9917-9899, 8688-5060
МҮЭСТО-нд Нийслэлийн Онцгой байдлын газрын 2018 оны жилийн үйл ажиллагааны тайлангын хурал болно. Утас: 88002923
10:00 цагт
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд өрсөлдөж, Ерөнхий мэдлэгийн болон Ур чадварын шалгалтад тэнцсэн иргэдээс 2018 оны Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн ДҮНЖИНГАРАВ дахь салбарт тодорхой цагийн хуваариар мэдлэг, хандлага зан үйл /ярилцлага/-ийн шалгалт авах авна. Ингэхдээ 10.00, 13.00 цаг авахаар товлосон байна.
10:30 цагт
ЦССҮТ-д доноруудыг алдаршуулах, сурталчлах өдөрлөг эхэлнэ.
11:00 цагт
“Norphei art gallery”-д “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрахад эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх нь" төслийн "БИД НЭГ ТЭНГЭРТЭЙ" фото зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99095302
11:30 цагт
ХХААХҮЯ-ны гадаа талбайд орчин үеийн дэвшилтэт технологийн тоног төхөөрөмж суурилуулсан Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн тусгай үйлчилгээний автомашиныг зарим аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүлээлгэн өгөх ажиллагаа болно. Утас: 80019000
13:00 цагт
Үндэсний мэдээллийн төвд "Тусгаар тогтнолоос үнэ цэнэтэй УИХ гэж байх уу?" сэдвээр буюу төрийн эрхийг хууль бусаар авсан УИХ-ыг тараах талаар "Гал үндэстэн", "Их цааз, их эргэлт" зэрэг иргэний нийгмийн байгууллагууд хамтарсан мэдээлэл хийнэ. Энэ үеэр Их хурлыг тараах иргэдийн гарын үсгийг цуглуулснаа танилцуулна.

Сэтгэгдэл ( 0 )