ӨНӨӨДӨР: Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болно

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 11 сарын 30

 

09:00 цагт

  • “Hollyday Inn” зочид буудлын 2 давхарын их танхимд ХБХХЕГазар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан төр, төрийн бус болон ОУ-ын байгууллагуудтай хамтран “Career Expo” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр зуучлалын арга хэмжээ зохион байгуулна. Утас: 9993-1551

09.00 цагт

  • “Туушин” зочид буудалд НИТХ-ын дарга С.Амарсайхан Европын холбооны 28 улсаас Монгол улсад суугаа Элчин сайд нартай уулзаж, Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг танилцуулна. Утас: 99110697, 99160007

09.00 цагт

  •  Хил хамгаалах ерөнхий газарт “Нийгмийн даатгал-Миний мэргэжил” ажил мэргэжлийн улсын уралдаан эхэлнэ. Утас: 9907-0054

09.00 цагт

  • “Улаанбаатар” зочид буудалд “Аялал жуулчлалын судалгаа 2018” эрдэм шинжилгээний хурал болно.

09.30 цагт

  • Олон нийтийн төвд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс "М.Энхболдын дарангуйллыг зогсооё" сэдвээр мэдээлэл хийнэ.

09.30 цагт

  • “Blue Sky” зочид буудалд “Солонгосын хойг дахь энхийн үйл явц, түүний хэтийн төлөв болон Монгол, БНСУ-ын түншлэлийн харилцааг шат ахиулан хөгжүүлэх боломж” хэлэлцүүлэг болно. Утас: 9199-2490

09:30 цагт

  • Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болно. Хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоосон УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хяналтын журмаар дахин хянан үзэж, эцэслэн шийдвэрлэнэ.

10:00 цагт

  • Монголбанкны 5 давхрын хурлын танхимд “Дэлхийн хуримтлалын өдөр-2018” нэгдсэн арга хэмжээ, хуримтлалын аяны үр дүнг дүгнэх, аяны хүрээнд ХБНГУ-ын Шпаркассе банкнаас зохион байгуулсан онол, практик хослуулсан сургалтын сертификат гардуулах ёслолын ажиллагаа болно.

10.00 цагт

  • “Централ Тауэр”-ын 17 давхарт Улаанбаатар хотын “Ногоон Хотын Хөгжлийн Төлөвлөгөө (НХХТ)” төслийн нээлт болно.

10.00 цагт

  • “Туушин” зочид буудалд БНСУ-ын тусламжаар "Эрудит институт" ТББ-ын хэрэгжүүлэх “Ухаалаг хүлэмж байгуулах” төслийн нээлт болно. Утас: 9906-2856, 8808-9428

10.00 цагт

  • НИТХ-ын “Аз жаргалтай хороо” хуралдаж Нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэнэ.

10.00 цагт

  • ХХААХҮЯ-нд "Мал аж ахуйн үйлдвэрлэлийн механикжуулалт, цахилгаанжуулалт ба малчдын хөдөлмөр ахуйн нөхцөлийг сайжруулах асуудалд" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал болно. Утас: 8001-9000

10:30 цагт

  • Төрийн ордны Б танхимд УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн нэрэмжит оюутны тэтгэлэгт шалгарсан 40 оюутанд батламж гардуулах арга хэмжээ болно. Утас: 8000-3580

11:00 цагт

  • Драгон төвийн 6 давхарт Хөгжлийн бэрхшээлтэй 150 иргэний зангиагүй уулзалт болно. Уулзалтад СХД-ийн удирдлагууд оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх төвийн байрны ажлыг танилцуулна. Утас: 9901-0499

11:00 цагт

  • Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албанаас хамтран 2018 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулсан "Хичээх өдөр" арга хэмжээний үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 9918-6496, 9304-9999

11:00 цагт

  • Эрүүл мэндийн яамны хурлын танхимд “Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд олон нийтийн анхаарал хандуулах дэлхийн өдөр”-т зориулсан хэвлэлийн бага хурал болно. Утас: 9977-3800, 9410-0151, 8800-8516

11:00 цагт

  • Новотел зочид буудалд “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим систем бүрэн нэвтрүүлэх” дэд төслийг хүлээлгэн өгөх арга хэмжээ болно. Утас: 98114640

11.00 цагт

  • Улсын их дэлгүүрийн “Номин” супермаркетад ХХААХҮЯ, "Хөдөө аж ахуйн бирж" компаниас зохион байгуулж буй "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-ний хүрээнд эрүүл мэндийн шинжилгээтэй, гарал үүсэл нь тодорхой махны худалдааны нээлт болно. Утас: 9961-3084, 9179-0101

11.00 цагт

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газын байрнаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн Олон улсын өдрийн хүрээнд "Танд баярлалаа" талархлалын цуваа хөдөлнө. Утас: 9920-3731, 8666-2396, 9666-2396

11:40 цагт

  • Богд хааны ордон музейд "Монголын сүүлчийн их хатан хаан" үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 9984-9000

13.00 цагт

  • НИТХ-ын Байгаль орчин ногоон хөгжлийн хороо хуралдаж Нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэнэ.

13.30 цагт

  • Ерөнхий боловсролын 67 дугаар сургуульд сурагчдыг зам тээврийн осол гэмтэл, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цүнхний цацруулагчтай уут бэлэглэх арга хэмжээ болно. Утас: 9909-1516

16.00 цагт

  • НИТХ-ын Нийгмийн бодлогын хороо хуралдаж Нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэнэ.

17:00 цагт

  • Маршал арт галерейд зураач С.Намуунцэцэг, Л.Золбоо, яруу найрагч Ц.Мөнхтулга нарын “Эс...” үзэсгэлэн нээлтээ хийнэ. Утас: 8800-2938

17.30 цагт

  •  Мэдээлэл Технологийн Үндэсний Паркт "Гадаадад магистрт суралцахад бэлтгэх гарын авлага" номын нээлт болно. Утас: 9963-0298, 9910-9804

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top