Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны А/371 дүгээр тушаалаар батлагдсан нийслэлийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах үйл ажиллагааны үр дүн, ололт амжилтыг нэгтгэн дүгнэх, шалган зааварчилгаа өгөх, жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалт өнөөдөр эхэллээ.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг НОБГ-ын дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Аврах анги 105, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн 2017 оны ажлын үр дүн, гүйцэтгэлийг шалгана.
Шалгалтаар үндсэн ажлын гүйцэтгэл, албан хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авсан арга хэмжээ, хууль тогтоомж, дүрэм журам, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын явц, соёл хүмүүжлийн ажил, гамшгаас хамгаалах сургалт, урьдчилан сэргийлэх ажлын бодит үр дүн, ажлын үзүүлэлтийг дүгнэх юм.
Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл ( 1 )
Ууганбаяр гэж садист их далдагнаж байнаа. Аврагч нарыг байнга шалгах нэрээр тамлаж байдаг хорлон сүйтгэгч, бэлэн байдал алдагдуулагч