Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 29-ний өдрийг Тээврийн цагдаагийн албанаас Зам, тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө "Хичээх өдөр" болгон зарласан.
Тээврийн цагдаагийн албанаас "Нийслэл хотын замын хөдөлгөөнд оролцож буй иргэд, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх "Хичээх өдөр"-т оролцон, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, хөдөлгөөнд соёлтой оролцоцгооё" хэмээн уриалж байгаа юм. Өнөөдөр оюутан сурагчид замын гол хөдөлгөөнтэй хэсэгт эгнээгээр зогсон сурталчилгааны үгтэй зурагт хуудас барьж олны анхаарлыг хичээх өдөрт чиглүүлнэ. Жолооч нарыг гэрлээ асааж, энэ өдөрт идэвхтэй оролцох"-ыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.
Өнөөдөр мөн Зам тээврийн ослоор хохирсон иргэд болон тэдний ар гэрийнхний дуу хоолойг олон нийтэд хүргэх замаар ослын хор уршгийг олон нийтэд таниулах, хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Зам тээврийн ослоор хохирсон иргэд, тэдний ар гэрийнхний дуу хоолойг хүргэх өдөр”-ийг 5 дахь жилдээ зохион байгуулж байна. Яг одоо гэхэд Зам тээврийн ослоор нас барсан иргэдийн дурсгалыг хүндэтгэж, замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаагаад байна.
Уг арга хэмжээг энэ жил “Хичээх өдөр” сэдвийн хүрээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба хамтран зохин байгуулж байгаа бөгөөд өнөөдөр 10.00 цагаас Тээврийн цагдаагийн албаны Төв байрнаас төлөвлөгдсөн арга хэмжээг эхлүүллээ.
Монгол Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас:






Сэтгэгдэл ( 3 )
Үхсэн хурга тэврүүлж байгаад зураг авдаг нэг кино байдаг энэ бол хошигнол.Эвдэрхий машин ачиж гудамжаар гайхуулах нь жигшил юм уу.Сэрэмжлүүлэгч гэсэн нэг их сайхан санаа биш байна.Муу муухай зүйл муул үйл дууддаг монголчууд бид сэжигч ард түмэн энд тэнд хөшөө мэт тависан машины сэг яав ч сайхан зүйл дуудахгүй шүү
энэ жолооч нар ямар дайнд орж байгаа биш дээ ямбий машинаа танк гэж бодоод байгаа юм уу хаашаа юм бэ хийж гийгүүлж байгаа юмгүй хотоор нэг машин жолооч нар нь эргүү малнууд онгироо гэж бараг машинд сууж үзээгүй малнууд жолооч болж байна хот оронд явган явж үзээгүй хөдөөнийхөн жолоо бариад такси хийгээд явж байх юм
Jolooch naraa arhi uusan vedee bvv mashin bariarai .Sogtuu joloochiin ulmaaas bi hairtai hania aldaj huurhun hvv maani aawgvi bolson.Unuudur hongoo huraaj bn .Um sain amgalan boltugai.