ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынханд амжилт ойрхон байна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 29

 

  Хонь

Гол авьяасаа олж нээнэ. Хүмүүсийн удаан байдал, үүрэг хариуцлагаа үл ухамсарлах хандлага нь таныг бухимдуулж мэднэ. Хониныхон өөрсдөө ч өнөөдөр тийм хурдан ажиллахгүй.

  Үхэр

Мөнгө бол гол зүйл гэсэн бодол эргэлдэнэ. Та хэдий чинээ их мөнгөтэй байна, нийгэмд төдий чинээ байр суурьтай байх болно гэж бодно. Нийгмийн асуудалдаа санаа зовсоор суувал өнөөдрийг хий дэмий үрнэ.

  Ихэр

Өчигдөр та ямар нэгэн том зүйл хийсэн бол өнөөдөр уг эрч хүчээрээ урагшилна. Бүх зүйл танаас хамаарна. Гэрийн ажил хийхдээ анхаарал болгоомжтой байгаарай. Эмтэрч хагарах зүйлсийг барихдаа болгоомжтой бай.

  Мэлхий

Хий хоосон санаа зоволтоо орхи. Үүнийгээ зогсоохгүй бол та бүтэлгүйтэж мэднэ. Сэтгэл хөдлөл, мэдрэмж олон янз болно.

  Арслан

Эрсдэлтэй алхам хийнэ. Өөрийгөө эрхлүүлж, ямар нэгэн өндөр илчлэгтэй зүйлээс татгалзахад их хэцүү байна. Биеийн жиндээ анхаарч байгаа бол өнөөдөр сайхан үнэртэж буй газруудаас холуур яв.

  Охин

Өнөөдөр охиныхон “Бүх зүйлийг хий, эсвэл юу ч битгий хий” гэсэн уриатайгаар яв. Амарч, унтаж, юу ч хийхгүй байх нь үр дүнгүй ч өдрийг тайван болгоно.

  Жинлүүр

Удаан байдал, тайвширлыг мэдэрнэ. Энэ өдөр танаас өндөр эрч хүч шаардахгүй. Яаруу ажил, шийдвэр ч танд хэрэггүй.

  Хилэнц

Олныг хамарсан ямар нэгэн асуудал өглөөнөөс эхлээд таны сэтгэлийг зовооно. Орой ямар нэгэн санаа төрнө.

  Нум

Сэтгэл дундуур мэдрэмж төрнө. Хамгийн энгийн ажил ч хэцүү санагдаж, ойр байгаа хүмүүс рүүгээ, тэр дундаа дотны хүмүүстээ уураа гаргана. Энэ нь танд ямар ч сайн зүйл авчрахгүй. Харилцааг сүйтгэнэ.

  Матар

Өнөөдөр та эргэн тойрны хүмүүсээ зогсоож, сонирхолтой зүйл хийлгэнэ. Гэхдээ хүмүүс бүгд анхаарч, санаачилгыг тань дэмжихгүй. Иймээс өөрийнхөө ажлыг л хий.

  Хумх

Эрч хүч өндөр байна. Үүнийгээ зөв зүйлд зарцуулж чадвал амжилт ойрхон байна. Зөв хөдөлвөл бусад хүний сарын дотор ч хийж чадаагүй зүйлийг нэг л өдөрт хийнэ.

  Загас

Аз жаргал авчрах зүйлийг хийх ховорхон боломж тохионо. Өнөөдөр бүгдийг зөнд нь орхиж болно. Та нөхцөл байдлыг өөрчлөх гээд ч чадахгүй.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top