98 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 5.4 га газар өмчлүүллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 28

Нийслэлийн Засаг даргын 2018 оны аравдугаар сарын 31-ний өдрийн А/1013 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 3, Баянзүрх дүүргийн 21, Сүхбаатар дүүргийн 12, Чингэлтэй дүүргийн 28, Хан-Уул дүүргийн 18, Налайх дүүргийн 11, Багануур дүүргийн 5, нийт 98 иргэнд 5.4 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэв.

Мөн өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран газар өмчилсөн 126 иргэний дахин газар өмчлөх эрхийг нээжээ.

 

Нийслэлийн Газрын албанаас газар өмчлөлийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх өдөрлөгийг арван хоёрдугаар сарын 4-ны өдөр нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Дүнжингарав" салбарт зохион байгуулах гэж байгаа юм. Энэхүү өдөрлөгт оролцсоноор  Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэдэд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт болон хуультай холбоотой санал хүсэлт гаргах, эзэмшиж буй газраа хэрхэн өмчлөх талаарх зөвлөгөө мэдээлэл авах, хүсэлтээ өгөх, Улаанбаатар хотод газар өмчилж аваагүй тухай тодорхойлолт авах зэрэг үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top