Монголын уран зургийн галерейд
Энэ жил Чойжин ламын сүм байгуулагдсаны 110, музейн 80 жилийн түүхэн ой тохиож байна.
09:30-14:00 цагт “Дурсгалт барилгын сэргээн засварлалт: тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг
14:30-17:00 цагт Хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулна. Утас: 99026081, 88983838, 99905352
09:00 цагт
- Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд "Монголын Улс төрийн санхүүжилтийн эрх зүйн орчин: Дүн шинжилгээ, санал, зөвлөмж" сэдэвт судалгааны гол үр дүн, санал зөвлөмжийг олон нийтэд танилцуулна. Энэхүү судалгаа нь Монголын улс төрийн санхүүжилтийн өнөөгийн эрх зүйн орчин, тулгарч буй бэрхшээл, улс төрд мөнгө хэрхэн нөлөө үзүүлж байгаа талаар болон цаашид сайжруулах санал зөвлөмжийг тусгасан.
- МУИС-ийн хичээлийн 1-р байр, дугуй танхимд Жендэрийн дүн шинжилгээ, түүний бодлого, төлөвлөлт, практик үйл ажиллагаан дахь үр нөлөөний талаар салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн багш, судлаачид хэлэлцэх эрдэм шинжилгээний бага хурал анх удаа болно.
- "Блью Скай" зочид буудалд БОАЖЯ, МХЕГ, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хамтран зохион байгуулж буй "Монгол Улсын Аюултай хог хаягдлын менежмент, цаашид авах арга хэмжээ" олон улсын бага хурал болно.Эрхэм сэтгүүлч та бүхэн хүрэлцэн ирж сонирхолтой мэдээ, мэдээлэл бэлтгэнэ үү. Утас: 88054040
- Хавдрын үндэсний зөвлөлөөс "Тамхины хяналтыг сайжруулах дэлхий нийтийн туршлага" уулзалт хэлэлцүүлэг Туушин зочид буудлын Сүлд танхимд зохион байгуулна. Утас: 80054228
13:00 цагт
- Хүүхдэд зориулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан номны нээлт ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын байрны 303 тоотод болно. Утас: 98119897
11:00 цагт
- Нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хотын хөгжилд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Олон улсад зохион байгуулагддаг “ХАКАТОН” уралдааныг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар “Стартап Терминал төв”-тэй хамтран зохион байгуулна. Шагналын сан 56 сая төгрөг, мөн эхний 3 байрт шалгарсан багуудыг 21,000 сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний өртөгтэй дундын оффисоор хангана. Эхний байрт шалгарсан төсөлд Стартап фанд сангаас 50 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ. Хамрах хүрээ: Оюутан сурагчид, Стартап багууд болон уралдаанд оролцох хүсэлтэй хүмүүст нээлттэй. Утас: 8901-7101
- MN-Мэдээллийн төвд Нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй, ирээдүйд тулгамдаж болзошгүй асуудлыг шийдвэрлэх хотын хөгжилд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО-ХОТЫН ХӨГЖИЛ “ХАКАТОН” уралдааныг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Стартап Терминал төв” хамтран зохион байгуулахтай холбогдуулж мэдээлэл хийнэ.
ТӨРИЙН ОРДОН
1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах 'Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр'-ийн төсөл /Засгийн газар 2018.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.
2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах 'Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр'-ийн төсөл /Засгийн газар 2018.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
- Бусад.
Сэтгэгдэл ( 0 )