Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ өнөөдөр /2018.11.27/ хуралдаж, МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг даргад хариуцлага тооцохоор санал ирүүлснийг хэлэлцэх байсан. Уг асуудлыг хэлэлцэхээр НИТХ-ын ээлжит бус V хуралдааныг өнгөрөгч баасан гарагт /2018.11.23/ зарлаад байсан ч НИТХ дахь МАН болон АН-ын бүлгийн гишүүд ээлжлэн завсарлага авснаар хойшилсон юм. Тэгвэл өнөөдөр ч мөн хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Энэ тухай мэдээллийг эргэн хүргэнэ.

Сэтгэгдэл ( 0 )