Нийтийн тээврийн том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчид хүнд байдалд орсон талаараа 2018.11.21-нд мэдээлэл хийсэн.
“2017 оны аравдугаар сараас дизель түлшний бөөний үнэ нэмэгдэж, ам.долларын ханш байнга өссөн. Мөн 2018 оны нэгдүгээр сараас Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэн зэргээс үүдэж хүндрэл үүсч байна. Нийтийн тээврийнхэн өнөөдрийг хүртэл шатахуунаа зээлээр авсаар ирсэн. Өрөө төлөхгүй бол арваннэгдүгээр сарын 26-наас шатахуун өгөхгүй гэж шатахуун импортлогчид мэдэгдсэн. Тиймээс энэ хэвээр байдал үргэлжилбэл зарим тээврийн компани нийтийн тээврийн үйлчилгээнд автобусаа гаргаж чадахгүй” гэж тэд мэдэгдсэн юм.
Автобус компаниуд өнөөдөр хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэхийг албаны хүнээс тодрууллаа.

Сэтгэгдэл ( 2 )
яасан хөөрхөн ах вэ
er emeer n yalgaj zorchuuldag bolgo oros hyatad iim zamaar orson