ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынхны хайр дурлал амжилттай байна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 27

  Хонь

Өнөөдөр та авьяасаараа гэрэлтэн гялалзах болно. Санаачилга, хошин шогийн мэдрэмж өндөр байна. Хэрэгтэй хүмүүстэй танилцаж, төсөл төлөвлөгөөг тань спонсорлох хүнийг хайхад таатай өдөр.

  Үхэр

Хэрэггүй худалдан авалт хийхгүйн тулд сурталчилгаа болон найзуудын зөвлөгөөг бүү дага. Өнөөдөр таны итгэмтгий зан бодлогогүй үйлдэлд хүргэж болзошгүй байна.

  Ихэр

Хувийн зохион байгуулалтгүй байж болохгүй. Эргэн тойрны хүмүүсийнхээ зөвлөгөөг сонс. Бусдын амьдралд оролцолгүйгээр зөвхөн өөрийнхөө хувийн ажилд анхаар.

  Мэлхий

Эргэн тойрноо ажиглаж яв. Мөнгө олохыг ч үгүйсгэхгүй. Ямар ч ажлыг урьд нь байгаагүйгээр ашигтай хийж чадна. Таныг дэмжих хүмүүстэй уулзана.

  Арслан

Дэлгүүр хэсэх хэрэггүй. Санаадгүй хийсэн худалдан авалтаасаа болж санхүүгээ хямрааж мэднэ. Бусадтай санаа бодол, төлөвлөгөөгөө хуваалц.

  Охин

Санаачилга дутагдана. Өдрийг дэмий өнгөрөөхгүйн тулд идэвхтэй байгаарай. Эрч хүчтэй хүмүүстэй хамт байснаар ажил хэрэг бүтнэ.

  Жинлүүр

Эрх чөлөөтэй болно. Хэт их бодох хэрэггүй. Сэтгэл хөдлөл эерэг байна. Их болгоомж танд хэрэггүй.

  Хилэнц

Төлөвлөөгүй зардал гарна. Гэхдээ үүнээс эмээх хэрэггүй. Харин цаашдын санхүүдээ анхаарч, хэрэггүй зүйл худалдаж авахаа багасгах хэрэгтэй.

  Нум

Аз жаргал таны гарт байна. Таны сайхан энерги эргэн тойрныхонд ч нөлөөлнө. Сонирхолтой төлөвлөгөө гаргана. Шинэ хүмүүстэй танилц.

  Матар

Хүссэндээ хүрэх боломж байна. Маргаанаас хол бай. Таны шийдэмгий занг харсан бусад хүн зам тавьж өгнө.

  Хумх

Шийдвэрээ хурдан гаргана. Ажил хэрэг болон хайр дурлал тань аз жаргалтай, амжилттай байна. Их бодох нь хортой гэдгийг санаж, шууд л хий.

  Загас

Мөнгөө үрнэ. Гэхдээ чанартай, гоё зүйлд үрж чадвал харамсах зүйлгүй. Аз жаргалтай өдөр.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top