УИХ-ын ээлжит чуулганаар олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан Татварын багц хуулийг өөрчлөх тухай хэлэлцсэн боловч харамсалтай нь дэмжсэнгүй. Энэхүү өөрчлөлт хэрвээ УИХ-аар батлагдсан тохиолдолд татварын орчин илэрхий сайжрах ёстой байсан гэж эдийн засагчид харамсаж байна. Хуулийн төсөл буцаагдсанаар энэхүү өөрчлөлт дор хаяж хоёр жилээр хойшилж, бизнес эрхлэгчдийн хүлээлт талаар болж байгаа хэрэг юм.
Одоо хэрэгжиж байгаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль 2006 онд батлагдсанаас хойш 12 жилийн дотор манай улсын эдийн засаг, санхүүгийн орчин эрс өөрчлөгдсөн. Иймд үүнтэй уялдуулан татварын харилцааг орчин үеийн жишиг, шаардлагад нийцүүлэн шинэчлэх шаардлага тулгараад байсан.
Бизнесийн таатай орчин бүрдүүлэх, дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих олон улсын татварын шинэлэг зарчмуудыг нэвтрүүлэх, татвараас зайлсхийх явдлаас дотоодын татварын бааз суурийг хамгаалах, татварын бааз суурийг цаашид өргөжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг харгалзан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байжээ.
Түүнчлэн, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр хуулийг нэг мөр ойлгох зарчмын хүрээнд хуулийн хийдлийг арилган, татварын алба, татвар төлөгчдөд хэрэгжүүлэхэд энгийн хялбар, харилцан ил тод болгохоор хуулийн төслийг боловсруулсан нь цаашид тус хуулийн хэрэгжилтийн шатанд үүсч байгаа хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх ач холбогдолтой юм.
Хуулийн төсөл батлагдсан бол Монгол Улсын бизнесийн орчин олон улсын тавцанд өрсөлдөх байдал сайжирч, татвар төлөхтэй холбоотой гарах бизнес эрхлэгчдийн зардал буурч, татварын тэгш шударга байдал дээшлэн, татварын бааз суурь өргөжих болно. Тухайлбал, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн татварыг 90 хувиар хөнгөлж 1 хувийн татвартай болгохоор хуулийн төсөлд тусгасан. Үүний хүрээнд 51 мянга гаруй дотоодын аж ахуйн нэгжүүд хамрагдахаар байгаа юм.
Иймд жижиг, дунд аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, тэдний татвар төлөхтэй холбоотой зардлыг бууруулах, тайлагналын ажиллагааг хялбарчлах зорилгоор хялбаршуулсан татварын тайлагнал, төлөлтийн заалтуудыг хуулийн төсөлд тусгасан. Тухайлбал, 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж өөрөө хүсвэл нийт татвар ногдох орлогын 1 хувьтай тэнцэх татварыг төлж, жилд 1 удаа тайлагнана.
Үүний хүрээнд 34 мянга гаруй үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд хамрагдах судалгаа байна.
Иймд хуулийн төслөөр татвар төлөгчдөд алдаагаа засах боломжийг олгож байгаа юм.
Иймд, хуулийн төслөөр татварын өр төлөх хугацааг 2 хүртэлх жилээр сунгах боломжийг татвар төлөгчдөд олгож байгаа юм. Түүнчлэн, сунгасан хугацааны татварын алдангид хөнгөлөлт үзүүлдэггүй байсныг өөрчилж 20 хувийн хөнгөлөлтийг үзүүлнэ.
Иймд тодорхой шалгуур хангасан бүх төрлийн зардлыг албан татвар ногдох орлогоос хасагдах боломжтой байхаар хуулийн төсөлд тусгасан.
Татварын хяналт, шалгалтыг эрсдэлд суурилж хийнэ. Ингэснээр, татварын хяналт шалгалтын тоо буурч, ном журмаараа татвараа төлөөд явж байгаа аж ахуйн нэгжүүдэд ирэх дарамт буурна.
Одоогийн хуулиар аж ахуйн нэгж татан буугдахад заавал татварын хяналт шалгалтад хамрагдаж урт удаан цаг хугацааг зарцуулдаг. Энэ нь татвар төлөгчдөд татан буугдахад ихээхэн хүндрэл үүсч Х тайлан өгдөг аж ахуйн нэгжүүдийн тоо төдий хэмжээгээр нэмэгдэж татварын алба болон татвар төлөгчдөд шаардлагагүй зардал чирэгдэл учруулж байна.
Иймд, хуулийн төслөөр ном журмаараа явж байгаа татвар төлөгчдийн хувьд татан буугдах үйл ажиллагааг татварын хяналт шалгалтгүйгээр хэрэгжүүлэх боломжийг олгоно.
Нөгөөтэйгүүр, Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчин өргөжиж гадаад улсаас хөрөнгө оруулалт ихээр нэмэгдэж байгаа энэ үеэд бид авах ёстой татвараа бүрэн авч өөрийн баялгын ашиг шимийг хүртэх нь зөв зүйтэй. Гэтэл, томоохон үндэстэн дамнасан корпорациуд Монгол улсын татварын хуулийн нүх сүвийг ашиглан татвар төлөхгүй байх, хамгийн багаар татвар төлөх боломжийг байнга эрэлхийлж байгаа учир бид орчин цагт нийцүүлж татварын хуулиа өөрчлөх зайлсгүй шаардлага тулгараад байгаа юм. Иймд, бид үндэстэн дамнасан корпорациудаас татвараа бүрэн авахын тулд:
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 11 )
TATVARIIG ERH TEGSH BOLGOJ BOLOHGUI HUN EHEES TOROHDOO ERH TEGSH TOROOD TOM BOLOOD ERH TEGSH BAIH ESGUI BOLOHIIG SHAARDDAG
таминь ээ, энэ УИХ, МАН, АН Ард иргэдийнхээ төлөө хэзээ ч Сайн зүйл хийхгүй, хийх ч үгүй, хүсэх ч үгүй, тэдэнд тийм Сонирхол ч байхгүй, Эд нарын ганц барьж байгаа Бодлого нь Ард иргэд, Аж ахуй нэгжүүдыг Татварын дарамтанд оруулж зориудаар , зохиомлоор Ядуу байлгах л бодлоготой байгаа шүү дээ,
ам ажлын зөрөө
Энэ мэдээний сайтуудад ер нь итгэл алдарсөөн
Худ2
Судалгаатай баримттай юм ярьж байлдаа
Монгол ялнааа
Амьдрал баялаг билээ!
Rio tintogin lobbini xyyli
tatvar urshuul yu bolson be
Тэнэгүүдээ, ард иргэдэд хэрэгтэй хуулиа батлаач! Бөгс бөөр, томилгоо ярихаар бөөн идэвхи, яг амьдралд хэрэгтэй асуудал ярихаар ДҮФФФ! Юм уншаач, судлаач, улс орнхоо асуудлыг шийдээч! Хувийн эрх ашиг, шуналаа татаач!